Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Түдэв. Л

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор Лодонгийн Түдэв 1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1942 – 1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 – 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 – 1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН- ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу.

УБДС- ийг төгсөөд 1956 оны намар төрсөн нутаг Говь- Алтайдаа очиж багшлаж эхлэв. Нутагтаа 3 жил орчим багшилсны дараа 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч, тэндээ нэг их удаан ажиллаагүй Үнэн сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН- ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд, Москвад 3 жил нь Л.Түдэвийн хувьд, тун чиг үр бүтээлтэй өнгөрсөн юм. Түдэв 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирснийхээ дараа, МАХН – ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.

1974 онд Л.Түдэв МЗЭ- ийн Хорооны даргаар сонгогдов. Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу 1 жилийн дараа, 1975 оноос МХЗЭ –ийн Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон бөлгөө. МЗЭ –ийн хорооны даргын ажлыг, эвлэлийн байгууллагын даргын ажилтай давхар хийсээр бараг нэг жил болсон бөгөөд, зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ – ийн хорооны орлогч дарга болсноор, түүнд зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ. Л.Түдэв МЗЭ –ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил шахам хугацаанд ажиллахдаа зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар багагүйг хийснийг түүх гэрчилнэ .

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Будаг амилна
Нууц ярианаас сонсож хоцорсон ганц өгүүлбэр Тэр шөнө тас таранхуй, аймаар нам гүм байлаа. Жаалхүү гэнэт сэрэв. Нөгөө өрөөнөөс хүмүүсийн дүнгэр дүнгэр ярилцах сонсогдож байв. Бүдүүн нарийн хоёр дуу ..
3,000₮
Мөнхийн гал
Өөртөө итгэх итгэлийг тань мохоох гэсэн хүнээс зугтааж бай !!! Энэ алдарт үгийн тайлбар нь үе үеийн хүүхэд залуусын унших дуртай "Мөнхийн гал" ном болсон юм. Энэхүү номонд "Урагшаа" нэгдэлд Ихмэдэг..
3,000₮
Ухаан
Эрхэм дүү нар аа! Эрт урьдын цагт хүн дөнгөж бий болж байхдаа хүч чадлаар ч дорой, эрдэм ном ч мэддэггүй явжээ. Тэр цагт хүн дээлээ ч оёж өмсөж чаддагүй, хоолоо ч хийх аргыг мэддэггүй, гэр орон ч ү..
3,000₮
Хорвоотой танилцсан түүх
Хорвоо бид хоёр мэндлэлцсэн тэр цагаас эхлээд нэг талд би, нөгөө талд хорвоо эсрэг ширтэлцэн орших болов оо. Намайг өмссөн цамц ч үгүй гар хоосон төрөхөд хорвоо яндашгүй баян байлаа. Би энгийн хялбар ..
5,000₮
Чадна би
Л.Түдэвийн хүүхдэд зориулсан олон алдартай туужууд байлаг. "Чадна би" хэмээх энэхүү ном нь хүүхдэд сургамжтай олон өгүүллэгүүдийг өөртөө багтаасан. Энэ номын өгүүллэнүүдээс бусад ном, сонинд гарч б..
3,000₮