Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Мандал. Н

Надмид овогтой Мандал 1961 онд төрсөн, эмэгтэй. 1979 онд нийслэлийн 33-р дунд сургууль, 1984 онд МУИС-ын орос хэл, утга зохиолын анги, 1992 онд БМДИ-ийн англи хэлний багш бэлтгэх дамжааг төгссөн. Орос, англи хэлний багш мэргэжилтэй, хэл шинжлэлийн магистр цолтой, тэргүүлэх зэрэгтэй. Улсад болон боловсролын байгууллагад 28 дахь жилдээ ажиллаж байгаа. МЗЭ-ийн Үндэсний Төвийн Хүүхдийн зохиолын зөвлөлийн гишүүн, Монголын хүүхдийн зохиолчдын ПЕН төвийн удирдах зөвлөлийн гишүүн.

Н.Мандал нийслэлийн 14-р сургуульд орос, англи хэлний багшаар ажилладаг, 1999 оноос эхлэн хүүхэд залуучуудад зориулж 20 гаруй ном бичиж хэвлүүлсэн ба “Бондхой”, “Болсон явдал”, “Зэгэл биет Чалчаахай”, “Хип хоп мандтугай”, “Пөөвгөө” туужууд манай судлаач, шүүмжлэгчдийн сайшаалыг хэдэнтээ хүртэж сонин хэвлэлүүдэд бичигдсэн нь олон.

“Үл үзэгдэх багийнханд тохиолдсон явдал”, “Шидэт шүүр”, “Наранцэцгийн хотын оргодол” номууд нь оны шилдэгээр шалгаран, улсын төв номын сангийн фондын өргөмжлөл авч, монголын олон номын сангуудад тараагдсан. Мөн зохиолч “Хип хоп мандтугай” зохиолоороо 2005 онд МЭХ-ны “Хүндэт тэмдэг”, “Сайн хүүхэд” цуврал үгүүллэгээрээ 2006 онд утга зохиолын шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагнал, 2007 онд МЗЭ-ийн шагнал, “Мөрдөгч хүү” номоороо 2009 онд МУСТА цол тэмдэг авсан юм.

Түүний бичиж хэвлүүлсэн “Улбар хүн” хүүхдийн роман 2010 онд зохиогдсон “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын IY уралдаан”, Ашигт Малтмалын Газраас зарласан Эх орны баялаг” уралдаанд тус, тус “Шилдэг ном”-оор шалгарсан билээ.

Надмидын Мандалын номыг манай шинэ үеийн багачууд унших дуртай бөгөөд түүний зохиолын захиалга хот хөдөөгийн номын сангуудаас нилээд ирдэг болжээ.

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Бондхой
Н.Мандалын “Бондхой” туужийн ном 1999 оноос хойш  нийслэлд тав дахь удаа тус бүр 500-1000 хувиар хэвлэгдсэн. Номын зургийг Адмон компанийн зураач Б.Нарантулга зурсан. Англи хэл дээр хэвлэгдэж бай..
2,100₮
Сод хүүхэд
Оодоо мөрөөдөмтгий охин. Тэр ямар нэгэн нээлт хийж, суут хүн болохыг хүсдэг. Тэгээд хожмоо биелүүлэх зүйлсээ энэ номын хуудаснуудад тэмдэглэжээ. Түүний тэмдэглэлүүд хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг х..
1,900₮
Сүрхий хүүхэд
Номоо уншаад зургаа будахаа мартав аа! “Бадрах сургуульд ороод удаагүй. Шинэхэн сурагч болоод ердөө л долоо хонож буй. Гэвч түүнд жигтэй явдал тохиолдох юм гэж хэн саналаа. Гэнэт л түүний үүрч явда..
1,600₮