Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Шиба Рёотаро

Зохиолч Шиба Рёотаро 1923 онд Оосака хотод төржээ. Оосакагийн Гадаад Хэлний Дээд Сургуулийн монгол хэлний ангийг дүүргэсэн. “Санкэй шинбүн" сонины соёлын хэлтэст сэтгүүлчээр ажиллаж байхдаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. Ихэвчлэн түүхийн сэдэвт зохиол бичсээр “Шиба Рёотарогийн зохиолын эмхтгэл” нийттавин ботийгхэвлүүлжээ. Уран зохиолын салбардахь томоохон шагналууд “Наоки шагнал” (1960), “Кикүчикан шагнал” (1966) зэргийг хүртсэн.

1993 онд соёлын салбар дахь Японы хамгийн дээд шагнал “Соёлын одон” - гоор шагнагджээ. Уншигчдын сонирхолыг онц ихээр татсан, гүн гүнзгий агуулгатай, өвөрмөц хэллэгтэй зохиол бүтээлүүдээрээ япончуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн зохиолч юм.

Шиба Рёотаро гуай Монгол орон, монголчуудад сэтгэл зүрхнээсээ дотно хүн байв. Японы ерөнхий сайдын хувиар 1991 онд Монголд анх удаа айлчилсан ерөнхий сайд асан Кайфү Тошики “Монголд ямар сэтгэгдлээр айлчлан очих нь зохилтойг өөрийн ихэд хүндэтгэн хайрладаг Шиба Рёотаро зохиолчоос асуун лавлаж билээ” гэж дурсаж байсан нь Японы хэвлэлд бичигдсэн байлаа.

Монголын тухай өргөн мэдлэгтэй, эрхэм хүндэт зохиолч маань манай оронд 1973 оны наймдугаар сар, 1990 оны долдугаар сард жуулчлан ирж, “Монгол орноор аялсан минь” (1974), “Тал нутгийн тэмдэглэл” (1991) зэрэг хоёр ном бичиж хэвлүүлжээ.

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Мэйжи хэмээх Төр улс
Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн зохиол “Сүүлчийн шёогүн”, ”Мэйжи хэмээх Төр улс” хэмээх түүхэн романууд уншигчдын хүсэлтээр дахин хэвлэгдэн гарлаа. Орчуулагч Д.Төмөраатарын япон хэлнээс орчуул..
10,000₮
Сүүлчийн шёогүн
Европ, Америкийн орнуудаас хоцорч хөрөнгөт нийгэмд хөл тавьсан хэдий ч Япон улс өнөөдөр дэлхийд толгой цохих хөгжилтэй орнуудын нэг болтлоо хөгжиж чадсаны учир юунд оршино вэ? Үүнд олон янзын хариулт ..
10,000₮
Сүүлчийн шёогүн
Европ, Америкийн орнуудаас хоцорч хөрөнгөт нийгэмд хөл тавьсан хэдий ч Япон улс өнөөдөр дэлхийд толгой цохих хөгжилтэй орнуудын нэг болтлоо хөгжиж чадсаны учир юунд оршино вэ? Үүнд олон янзын хариулт ..
10,000₮