Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Хэцүү хүнд хэллэгтэй, олон бүлэг бүхий зузаан зузаан сонгодог зохиолуудыг уншихаас товчилж, шинэчлэсэн хувилбаруудыг унших нь бага балчир хүүхдүүдэд хялбар, залхаж шантрахгүйгээр үйл явдал болон дүрүүдийг ойлгоход нь тустай. Улмаар шимтэн дурлан унших болж, уншигчийн чадвар нь дээшилж, товчлоогүй эх зохиолыг нь унших хүслийг аяндаа төрүүлэх болно.

Балчир уншигчдаа сонгодог зохиолд дурлан шимтүүлж, мөрөөдөл төсөөллийн ертөнцийг баяжуулах нь тэдний амьдралд баялаг өөдрөгөөр хандаж, харж чадах чадварт сургах төдийгүй амьдралыг нь уртасгадаг. Нийгэм, гэр бүлийн орчинд өөрийгөө ойлгож мэдэхэд нь ч үнэлж баршгүй чухал хэрэгсэл болдог билээ.

Хөх Дэвтэр Хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж буй Дэлхийн хүүхдийн “Эрдэнэсийн caн” цувралыг толилуулж байна.

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх: