Тагнуулын урлаг

Аллен Даллес, Гомбо. С (Орчуулагч)
Тагнуулын урлаг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014021901
Хэвлэл: 2 дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2009
Нүүрний тоо: 406
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 3.0
Хүргэлтийн жин: 450 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Эрхэм уншигч танд АНУ-ын Тагнуулын Төв Газар (ТТГ)-т олон жил ажиллахдаа сүүлийн арваад жилд нь түүний захирал асан, дэлхийн супер тагнуулчдын нэг Аллен Даллесын бичсэн нэн сонирхолтой номыг анх удаа монгол хэлнээ хөрвүүлэн толилуулж байна.

Барууны тусгай албадыг тэргүүлж байсан ТТГ болон социалист нөхөрлөлийн орнуудынн тусгай албадыг толгойлж байсан ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо(УАХХ)-ны нууц дайны тухай маш тодорхой өгүүлсэн энэхүү ном дэлхийн олон нийтийн сонирхолыг зүй ёсоор татсаар ирсэн юм.

Зохиогч бүтээлдээ дэлхийн тагнуулын үүсэл, хөгжлийн тухай цухас дурьдсаны гадна нууц дайны дээрх хоёр их аваргын үүсэл, хөгжил, явуулж байсан тагнуулын нэн сонирхолтой, нууц арга хэмжээнүүд, тэдгээрт хэрэглэж байсан тагнуулын ба бусад арга, заль, ов мэхүүдийн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.

Тэрээр ЗХУ, түүний тусгай албадын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийхдээ “ЗХУ-ын тухайд тэр нь хорлон бусниулах, залилан мэхлэх шинэ арга, механикмуудыг боловсруулж, тагнуул хийх урлагийг хэзээ ч байгаагүй өндөр түвшинд гаргасан, бидний дайсан юм” гэсэн байна. Зохиогч тагнуулын арга, хүч хэрэгслийн тухай тодорхой дурдаж, нууц дайны гол баатрууд болох нэрт тагнуулч, туршуул болон урвагчид, тэдгээрийн тагнуулын ажиллагааны тухай нууж хаалгүй өгүүлж, өөрийнхөө үнэлэлт дүгнэлт өгсөн нь тагнуулын ажилтнууд, тагнуул сонирхогчид болон бусад хүмүүсийн сонирхолыг татдаг юм. Тийм ч учраас уг номыг тагнуулын сурах бичиг ч гэж нэрлэмээр санагддаг билээ.

Зохиогчийн бичсэнээр герман үндэстэн Рихард Зорге, Ресслер нар улаан армийг үнэлж баршгүй чухал мэдээллээр хангаж.дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийг олон талаар урьдчилан тодорхойлсон ажээ.

Уг номд супер тагнуулч УАХХ-ны дэд хурандаа Р.Абелийг түүний ойрын туслагч урвасны ачаар АНУ-ын сөрөх тагнуулын алба баривчилсан бөгөөд холбогдох нотлох баримтуудыг гаргаж тавих хүртэл Зөвлөлтийнхөн түүнээс удаан хугацаагаар татгалзаж байсан, зөвлөлтийн гадаад тагнуулын албаны нэн чухал салбар байсан террор ажиллагааны хэлтэс нь ч золгүй явдлуудыг хэрхэн чадварлагаар зохион байгуулдаг..., АНУ-д дипломат халхавчаар ажиллаж асан ЗХУ-ын нэг тагнуулч өмдөө хими цэвэрлэгээнд өгөхдөө, халаасанд нь байсан АНУ-ын тэнгисийн цэргийн тагнуулын ажилтан туршуулынхаа өгсөн нууц мэдээнүүдийг авахаа мартсан ер бусын хайхрамжгүй явдал нь түүнийг болон Зөвлөлтийн тагнуулын хамгийн ноцтой үйлдлийг илрэхэд хүргэсэн, газар доогуур 500м урт нууц хонгил ухаж, чагнах нүсэр төхөөрөмж байрлуулан ЗХУ-ын цэргийн бүлгийн нууц холбооны шугамыг чагнасан барууны тагнуулын албадын “Алт” хэмээх нууц арга хэмжээний тухай гэх мэт нэн сонирхолтой маш олон баримтыг дурдсан байна.

Аллен Даллес номдоо УАХХ-ны тагнуулын олон" талт ажиллагааг эсрэг талын байр сууринаас авч үзэхдээ хүйтэн дайны үед дэлхий дахиныг хамарч байсан нууц дайны сонирхолтой адал явдлуудыг өргөн хүрээтэй тусгасанд түүний энэ бүтээлийн үнэ цэнэ, ялгарах давуу тал оршино.

Төгсгөлд нь эрхэм уншигч танд тагнуулын ертөнцөд таатай аялахыг хүсье.

Редактор Мятавын Цогтоо

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: