Хурандаад хэн ч бичихгүй

Габриэль Гарсиа Маркес, Чинбаяр. О (Орчуулагч)
Хурандаад хэн ч бичихгүй

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014042901
Хэвлэл: Хоёрдахь хэвлэл
Нүүрний тоо: 96
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.5 x 14.8 x 1.0
Хүргэлтийн жин: 200 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Хурандааг кофены тагийг авахад тэнд ердөө цайны ганцхан халбаганаас хэтрэхээргүй юм үлдсэн байлаа. Тэрбээр халуун ширмэн дээрээс савтай буцалсан усыг авч талыг нь асгаад савны ёроолд хатсан кофены шавхрууг сэгсэрч халуун усанд хийлээ. Кофе болох зуурт тэр галд түлэгдсэн тоосгон зуухны дэргэд суугаад тэрхэн үест түүний гэдсэнд мөөг, хортой ургамал хэрхэн ургаж буйг төсөөлөхийг оролдов.

Аравдугаар сар. Олон арван ийм л өдрийг элээсэн түүний хувьд давталт мэт хуучин нэгэн өглөөтэй дахин золголоо.
   
Иргэний сүүлчийн дайн дууссанаас хойш бүхэл бүтэн тавин зургаан жил өнгөрсөн боловч хурандаа ямар нэгэн зүйлийг хүлээсээр байжээ. Аравдугаар сар бол түүний хувьд хүлээж байсан зүйлийнх нь ердөө багашаархан хэсэг төдий ажээ. Эхнэр нь түүнийг унтлаганы өрөөнд гартаа аягатай кофе барьсаар орж ирэхийг харуут үүдний ширдгийг засав. Өнгөрсөн шөнө түүний багтраа өвчин хөдлөн унтаж чадаагүй тул одоо нойр нь учиргүй их хүрч байлаа. Тэрээр түүний аягыг авахаар өндийхдөө,
   
-Чи зүгээр үү? хэмээн асуувал,
-Би уучихлаа. Тэнд бас нэг халбага шахуу юм үлдсэн гэж хурандаа хариуллаа.
   
Энэ үед оршуулгын ёслолын хонхон дуу хадав.
   
Хурандаа оршуулгын талаар бараг мартчихсан байлаа. Эхнэрээ кофе уух зуур тэрбээр хананд өлгөөтэй дүүжин орны оосрыг мулталж хуйлаад хаалганы ард өлгөв. Эхнэр нь ч мөн талийгаачийн тухай бодолд автжээ.
   
-Тэр 1922 онд төрсөн юм. Яг манай хүүгээс нэг сар дүү шүү дээ гэв. Дөрөвдүгээр сарын долоон байх аа...
   
Тэрээр кофег бага багаар оочлон уухад амьсгал нь үе үехэн тасалдана.
Энэ эмэгтэйг өвчин ороосноос хойш түүний яс сийрэгжиж, гэрэлтэх нь холгүй болоод амьсгал нь тасалддаг болсноос тэр нэг хэвийн хэмнэлээр ярих тул тавьсан асуулт нь яг санал мэт сонсогддог билээ.
   
Эмэгтэй кофегоо ууж дуусмагц мөнөөх л талий­гаачийн тухай бодолдоо автлаа.
-Аймшигтай юм даа, хэрэв чамайг аравдугаар сард оршуулсан бол ч хэмээн түүнийг хэлэхэд нөхөр нь огт анзаарсан шинжгүй байв. Тэрбээр цонх онгойлголоо. Үнэхээр л аравдугаар сар болсон нь илт, хатаж буй авч бас чиг шүүслэг хэвээр байгаа ургамал, газраар мөлхөх чийгийн улаан зэргийг хараад гагцхүү энэ сард л түүний ходоод гэдэс нь эвгүйрхдэг болохыг хурандаа санаад,
-Миний яс хүртэл чийг даажээ хэмээн өгүүлэв.
-Өвөл бол өвөл шүү дээ. Бороошиж эхэлмэгц л би чамд шөнө унтахдаа зузаан ноосон оймсоо өмсч бай гэж үргэлж л үглэдэг биз дээ гэж эхнэрийгээ өгүүлэхэд,
-Би долоо хоног шахуу оймстой унтсан шүү дээ гэв.
   
Бороо зогсоо зайгүй зүсэрч байлаа. Хурандаа ноосон хөнжлөө нөмөрч дүүжин орон дээрээ хэвтэхийг хүснэ. Гэвч хаяанд сонстох хүрэл хонхны чимээ хүссэн хүсээгүй оршуулгын тухай сануулах ажээ.
-Яая ч гэхэв, аравдугаар сар юм чинь гэж амандаа бувтнасаар тэр цонхноос холдов.
   
Энэ агшинд орны хөлнөөс хүлж орхисон азарган тахианы тухай санав. Тэр бол жинхэнэ зодоонч тахиа билээ. Хурандаа хоосон аягаа гал тогоонд аваачиж тавиад өрөөндөө буцан ирж ханын цагийг тааруулав.
Зочны өрөө унтлагын өрөөг бодвол хавьгүй уужим учир багтраа өвчтэй хүнд амьсгалахад дөхөмтэй санж. Цагны эсрэг талын хананд нүцгэн биедээ нимгэн алчуур нөмөрч бөөн сарнайн дунд завинд суугаа бүсгүйн зураг өлгөөтэй харагдана.
Түүнийг цаг тааруулах үед найман цагт хорин хором дутуу байлаа. Дараа нь гал тогоонд орж тавагтай усыг асгаад атга эрдэнэ шиш хийж тахиагаа хооллов. Нэг мэдэхнээ хэдэн жаал хашааны завсраар орж ирчихсэн гал тогоонд өнөөх тахиаг дуугүйхэн тойрон сууж түүний хэрхэн хооллохыг сонжицгоож байв.

-Түүнийг мөрөөр нь байлгацгаа, удаан шинжих нь наад тахианд чинь ямар ч ашиг тус өгөхгүй шүү хэмээн хурандааг зэмлэвэл хүүхдүүд түүний хэлснийг огт сонссон янзгүй, бүр суусан газраасаа ч хөдөлцгөөсөнгүй. Харин ч тэдний нэг нь аман хуур гаргаж нэгэн дэгжин аялгуу тоглож эхлэв.
-Өнөөдөр дуу хөгжим тоглож болохгүй ээ. Хотод буяны ажил явагдаж байна гэж хурандаа хүүд хэллээ...

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Нобелийн шагналтан