Хөвгүүдийг өсгөн хүмүүжүүлэх нь

Жеймс Добсон (Зохиолч), Эрдэнэцэцэг. Н (Орчуулагч)
Хөвгүүдийг өсгөн хүмүүжүүлэх нь

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014052001
Хэвлэл: Анхдугаар хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-40247-2
Нүүрний тоо: 218
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.3 x 1.5
Хүргэлтийн жин: 320 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 13,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Доктор Жэймс Добсоны энэхүү ном дэлхий даяар 2 сая хувь борлуулагдсан бүтээл юм.

Энэхүү номондоо сүүлийн үеийн судалгааг оруулахыг зорьсон байгаа бөгөөд энэ нь намайг олон асуудлуудтай нүүр тулахад хүргэсэн. Хөвгүүдийн эцэг эх нь ялангуяа аав нь анхаарал тавьдаггүй, илүү uaraap ажилладаг, хүүхдээ дарамталдаг, ядарч туйлдсан, сонирхолгүй, салсан зэрэг шалтгаанаас болж өнөө үеийн хөвгүүд асуудалд их орооцолдож байна. Дээрх заасан шалтгаануудын улмаас 21-р зуунд бидний эрчүүдийг живүүлж байна. Бидний голлон анхаарах зүйл бол эзгүй эр хүний байр суурийг үлгэрлэн харуулах, заан зөвлөх асуудлыг аав нар хийх ёстой. Гэр бүлд аавын хэрэгцээ хангагдаагүйгээс болж, ээжүүд аавын үүрэгт ажлыг дутуу дулимаг хийдэг. Учир нь тэд хэзээ ч эрэгтэй байж үзээгүй бөгөөд хэрхэн хөвгүүдийг өсгөхөө ч мэддэггүй. Гэр бүл салалт нь охидоос илүү хөвгүүдэд ихээр нөлөөлдөг.

Хөвгүүдийг сахилгажуулах нь. Хөвгүүд бол яг л авто машин шиг. Авто машинд жолооч хэрэгтэй байдаг бөгөөд жолооч нь цаг үргэлж тухайн машинаа чиглүүлж, удирдаж байдаг. Тэдэнд доод тал нь 18 нас хүртэл нь ийм төрлийн жолоодлого, удирдлага хэрэгтэй. Хэрэв тэднийг жолоочгүй буюу өөрсдийнхнөөр нь орхивол, тэд осол гаргах буюу аюултай зан чанаруудыг олж авдаг.

Хамгийн чухал зүйл. Түүхэнд анх удаа хараа хяналтгүй компьютерүүдийг засгийн газар ивээн тэтгэж байсан бол энэ одоо хүүхдүүдэд аюул учруулаад байна. Энэ талаарх аюулыг мэдээгүй эцэг эхчүүд хүүхдүүдээ төв номын санд аваачихдаа хүүхдүүдийгээ аюулгүй сурах орчинд байна гэж боддог. Гэвч тэдэнд номын санд юу болж байгаа талаар ямар ч санаа байхгүй. Соёлын нөлөөлөл гэр бүлд дайн авчирч байна...

"Хүүхдүүдийн үзэж, харж байгаа бүх зүйл ямар ч шүүлтүүрийн шанагагүйгээр тэдний оюун ухаан руу шууд ордог."

Хөвгүүд өсвөр насныхаа 80 хувийг эмэгтэйчүүдтэй өнгөрөөвөл өсөж том болоод хэрхэн эр хүн шиг үйлдэл хийхээ мэддэггүй.

Та хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд, хайр халамжаар дүүрэн өсгөж байлаа ч гэсэн өсвөр насанд нь нүдээ бөлтийлгөж, чихээ дэлдийлгэн тэднийг маш анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Өсвөр насныхны сэтгэл хөдлөл маш хувирамтгай байдаг учраас энэ нь тэднийг аюултай нөхцөлд хүргэж ч болно. Тэд бол ирээдүй руу хүрэх гүүр юм. Эцэг эхчүүд бидний хийх ёстой хамгийн чухал зүйлийн нэг бол хүүхдийнхээ оюун санааны болон бие махбодийн эрүүл мэндийг сахих явдал юм. Тэгвэл яагаад та хүү эсвэл охиныхоо зүрх сэтгэлийг гэмтсэн, шархалсан эсэхийг ажиглан харж болохгүй гэж? Өөртөө итгэлгүй байдлаас болсон гэмтэл нь өсвөр насанд илэрч, үлдсэн амьдралд нь нөлөөлдөг. Тиймээс эцэг эх төдийгүй ангийн багш хүүхдийн туслагч байх үед хүүхдийн сэтгэл зүйн уур амьсгалыг эерэгээр өөрчилж чадна.

Аавууд болон хөвгүүд. Хөвгүүдэд туслах нэг зөвөлгөө бол тэднийг ноцолдуулж, инээлгэж, гүйлгэж, орьлуулах, үйл ажиллагаанд тэднийг хамруулснаар тэдний энергийг зөв зарцуулдаг. Хөл бөмбөг, каратэ зэргээр хичээллүүлж болно. Ээжүүд мөн хүүгийнхээ бяцхан гарыг болон оюун санааг нь завгүй байлгах хэрэгтэй. Хөвгүүд завгүй байх дуртай, Манай аав нэг удаа ингэж хэлж билээ. "Хэрэв та нар хүүхдээ завтай байлгаж, уйдаавал тэд танд бүр илүү төвөг учруулна".

Ээжүүд болон хөвгүүд. Хөвгүүд ээжийгээ үл тоох чадвартай байдаг. Тэд ээжийнхээ хэлж буй зүйлийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг. Тиймээс л ээж хүн болох танд тэдний анхаарлыг татахын тулд тэдний бие махбодид хүрэх хэрэгтэй болдог. Тийнхүү тэд тань руу анхаарах үед та хэлэх гэсэн зүйлээ товчхон хэлээрэй.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: