Монголын нууц товчоо

Далайжамц. Ё (Хянан тохиолдуулсан)
Монголын нууц товчоо

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Шидэт Өнгө Шидэт Өнгө
Захиалгын код: MB2015022803
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99962-881-8-0
Нүүрний тоо: 232
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 13.5 x 1.5
Хүргэлтийн жин: 400 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Манай монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон үндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгүүдтэй зэрэгцүүлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож, түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс байсан байан. Нууц товчоог зохиосон хүни йнэр байхгүй бөгөөд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгүй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам үнэн хуваарь мөн болоод тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ. Бүлгүүдийг жагсаавал:

1.Тэмүжиний уг гарал ба бага насны үе
2. Чингисийн идэр нас
3. Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5. Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6. Хэрэйд улсын мөхсөн нь
7. Ван хан сөнөсөн нь
8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10. Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь
11. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Чингис хаан