Банбан гэдэг зүггүй монио

Манорама Жафа (Зохиолч), Дашдондог. Ж (Орчуулагч)
Банбан гэдэг зүггүй монио

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013092528
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 978-99929-2-058-0
Нүүрний тоо: 12
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.0 x 25.8 x 0.5
Хүргэлтийн жин: 160 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 1,900₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Манорама Жафагийн нэлээд амжилтад хүрсэн бүтээл “Банбан гэдэг зүггүй монио” хүүхдийн зурагт ном дэлхийн хүүхдийн зохиол дундаа алдартай нь юм. Хүүхдийнщ хүмүүжилд тохирсон номыг гаргах гэж эрэл хайгуул байнга хийсний үр дүнд, зохиолч энэ удаа ан амьтнаар төлөөлүүлэн нэг нэгэндээ чин сэтгэлээр тусалж явбал эргээд хариу ирнэ гэдэг санааг номондоо гаргажээ. Өөрөөр хэлбэр аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэх утгыг харуулсан тайлбар болохуйц бүтээл болсон байна.

Үлгэрийн орны үлгэр зохиогч. Энэтхэгийг би аль хүүхэд ахуй цагаасаа л үлгэр домгийн орон мэтээр төсөөлдөг байлаа. Ширэнгэн ойн Шаалуу хүү Мауглитай танилцаж, гуталчны хүү Юсуфтэй хамт уруугаа ургасан модоор дамжин өнгөрсөн түүх рүү аялж, “Ноён 420” кинонд гайхамшигтай тоглосон Раж Капурын дууг дуулж явсаар үлгэрийн шидэт орны тухай төсөөллийг би өөртөө бий болгосон байх. Тэр сонин орныг очиж үзэхсэн гэж би олон жил мөрөөдсөн. Миний сайн анд, Манорама Жафа урилга явуулснаар мөрөөдөл минь биелэв. Хатагтай Жафа бол дэлхийн хүүхдийн зургийн уралдааныг зохион байгуулагч, алдарт Шанкарын үйл хэргийг залгамжлагч, олон нийтийн нэрт зүтгэлтэн хүн.

Шанкарын үүсгэн байгуулсан хүүхдийн номын зохиолч, зураачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэр мөн хүүхдийн зохиолч зураачдын олон улсын уулзалт зохион байгуулж, хүүхдийн утга зохиолын сэтгүүл гаргаж, Энэтхэгийн хүүхдийг номоор хүмүүжүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулдаг ажээ. Түүний зэрэгцээ өөрөө хүүхдэд зориулсан үлгэр, зурагт ном зохиодог хүн байна. Хамгийн сүүлд гарсан таван номоо надад дурсгаж өгсөн. Гэртээ ирсэн хойноо уншвал маш сайн ном тул орчуулж, монголын хүүхдийн хүртээл болгох тухай саналаа түүнд бичлээ. Удалгүй түүнээс зөвшөөрсөн хариу ирлээ. Чингээд бид Энэтхэгийн хамгийн алдартай хүүхдийн зохиолч, хатагтай Манорама Жафагийн номыг бяцхан уншигч та бүхэнд толилуулж байна. Ж.Дашдондог

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: