Америкт байгаа миний аавд

Батзориг. П
Америкт байгаа миний аавд

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: НЭПКО компани НЭПКО компани
Захиалгын код: MB2013091111
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-66-69-0
Нүүрний тоо: 131
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 1.2
Хүргэлтийн жин: 400 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

П. Батзориг бол аялагч, бие хамгаалах урлагийн тэргүүлэх зэрэгтэй тамирчин, морин спортын мастер. Тэрээр 1993, 1995 онуудад томоохон явган аялал зохион байгуулж Энэтхэг, Америкт хүрч байв. Түүний аяныхаа урт замд тохиолдсон адал сонин явдал, амь өрссөн цаг мөчүүд, хамт аялсан нөхөд, үнэнч монгол банхарынхаа тухай бичсэн дурсамж тэмдэглэлүүдийг монголчууд амтархан уншдаг юм. Өдгөө бид эгэл амьдралын тухай түүний бичдэг олон сайхан өгүүллэг, туужуудыг нь хорхойсон хүлээдэг болжээ.

ЗОРИГТ АНЧИН БҮСГҮЙ. Тайгын бороо олон хоног үргэлжлэн орж бид гурвыг ёстой л шалба норгов. Олон хоног хүйтэн бороонд хоол ундгүй явсан тул ядарч туйлдан голдоо ортлоо даарцгаасан байлаа. Тайгын бяцхан зөргөөр чадан ядан хөлөө зөөж, урагш алхана. Удалгүй тайгын түнэр харанхуй орчныг бүчин авлаа. Бид хоноглох нөмөр газар хайн жаал цааш явтал тэртээ тэнд түүдгийн гал үзэгдэв. Түүдгийн зүг яаравчлан алхалсаар дөхөж очиход томоо нэвсгэр хуш модны доор урц байх агаад үүдэнд түүдэг дүрэлзэн асч, дэргэд нь нэгэн өвгөн суух нь харагдав. Бид ойртож өвгөнтэй мэндэлвэл, оросоор муруй хазгай хариу мэндлэв. Хэсэг хугацааны дараа гутал, хувцсаа хатааж, дуу шуу орцгоон дуугарахтайгаа болцгоосон байлаа. Энэ өвгөн бол цаа буга хариулж амьдардаг Кеанги гэдэг эвенк үндэстэн аж. Удалгүй модны гишүү, мөчир тас няс хугарч, түүдгийн гэрэлд олон амьтны нүд гялалзан харагдсан нь өвгөний цаа буганууд бэлчээрээс ирж байгаа бөгөөд урцаа тойрон хэвтэх нь хэвтэж, хотолж эхлэв. Гэтэл түүдгийн гэрэлд цаа буга унасан хүн ойртон, ойртсоор урцанд дөхөж ирлээ. Бид гурвын хэн нь ч нүдэндээ итгэсэнгүй. Энэ бөглүү тайгад байж болшгүй зүйл байлаа. Хэрэмний арьсан малгай, цаа бугын арьсаар хийсэн хүрэм, унти-гутал өмсч, ангийн буу үүрсэн 18 орчим насны үзэсгэлэнт бүсгүй зогсож байв. Түүнд бурхан гоо сайхныг харамгүй өгсөн нь илтээ. Бүсгүй биднийг болгоомжилсон янзаар харахад өвгөн эвенкээрээ хэдэн үг хэлэхэд, түүний болгоомжлол сая арилж буу, хүрэм хоёроо урцанд оруулж тавьчихаад цай чанаж, хоол хийв. Түүдгийн гэрэлд түүний гоолиг биеийн уян хөдөлгөөнүүд бид хэдийг илбэдсэн юм шиг алмайруулан байлаа. Түүний нэрийг Масуни гэнэ. Масуни урцны мухраас ганц шил юм гарган өвгөнд өгөв. Бид лонхны ёроолыг хартал түүдгийн дэргэд хорвоогийн элдэв сонин хачныг хүүрнэлдсээр унтацгаав. Маргааш нь Кеанги өвгөний хэлсэнээр тэндээ үлдэж гурав дөрөв хоног амарч аваад өвгөнөөр Сунтари мөрөн хүртэл газарчлуулахаар тохирцгоов.Эхний өдөр ухаангүй унтацгаав. Дараагийн өдөр ойролцоох эвенк тосгонд “цаа буга тоолох баяр”  болж Кеанги өвгөн манай хоёрыг дагуулаад явав. Миний гутал урагдсан тул түүнийгээ оёхоор үлдлээ. Улаанбаатараас гараад 6 сар Сибирийн тайгаар явж байгаа хойно гутал ч урагдах нь аргагүй бизээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өгүүллэг