Бурхан шашны өврийн судар

Бадрал. П (Орчуулж эмхэтгэсэн)
Бурхан шашны өврийн судар

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: НЭПКО компани НЭПКО компани
Захиалгын код: MB2013091113
Хэвлэгдсэн он: 2009
ISBN: 978-99929-66-70-2
Нүүрний тоо: 178
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 14.5 x 10.5 x 1.2
Хүргэлтийн жин: 262 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 9,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

СЭТГЭЛ АРИУСГАЖ, АМЬДРАЛ ИВЭЭН, ҮЙЛС ТЭТГЭХ
Тарни-шившлэг, мөргөл-уншлага, залбирал-бясалгал

ТАРНИ БЯСАЛГАЛ. Тарни (санскрит: дхарани, мантра, төвд: сүн, аг) гэдэг нь “тогтоон барих” гэсэн үг. Галт шилний тусламжтайгаар нарны гэрлээс гал асаах адил оюун санааны сарнимал эрчим хүчийг тарнийн зэмсгээр нэгэн чигт хурааж, билгүүн галыг бадрааснаар сөрөг эрчмийн талсжлыг хайлуулан бие, сэтгэлийн ариуслыг хүртдэг.

Тарни бясалгалыг хэдийд ч, хаана ч үйлдэж болно. Хамгийн түгээмэл агаад дөхөм аргыг дурдвал: Бясалгах үедээ тухайн тарнийг эрхшээгч Бурханыг өмнийн агаарт залран буйгаар ургуулан бясалгаж, магтаал залбирал өргөнө. Энэхүү орон зайг номын агаар гэж санана. Номын агаар гэдэг нь гадаад, дотоод зааг арилсан үнэмлэхүй орон зай юм. Тэр утгаараа Бурхан бидний сүнслэг мөн чанараас тусдаа биш. Дотоод бурхан чанараа нээж амжаагүй бидэнд туслахын тулд гэрлэн биеэр тодорч байна гэж ухаарах учиртай.

Зүрхэн тарнийг унших тоолон Бурханы зүрхнээс рашаан гэрлийн урсгал асгаран бууж, өөрийг тань ариусгаж буйг мэдэр. Зүрхэн тарнийг нэг эрхи (108) болон түүнээс дээш бие, сэтгэлийн хайланг мэдэртлээ унших хэрэгтэй. Тарни унших аязын удаан түргэн, чанга, намууныг дотоод айзамдаа тааруулж үйлдээрэй. Тарни уншилгын эцэст Бурхан сахиус гэрэл болон хайлж, хөмсгөн завсар буюу билгийн нүдээр нэвтэрч, бие сэтгэлд шингэлээ гэж бясалга. Улмаар гэгээн гэрэл - хоосон чанарын агаарт бодлоос ангижран уус. Энэ бол аниргүйн тарни буюу үнэмлэхүй бясалгал юм.

Бясалгалаа өндөрлөх үед өөрт хурсан эерэг эрчим, буян бүхнээ хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд ерөөн зориулаарай.

Бясалгал завсарласан үедээ ч энэхүү ариун дурдлыг марталгүй, хаа ч явсан, юу ч хийсэн Бурханы адистидийг түгээж байна гэж санах учиртай. Эрчим хүч дундарсан үедээ эргэж бясалгалаар сэлбээрэй. Өдөрт хичнээн ч удаа ийнхүү бясалгаж болно. Ялангуяа шинэ өдрийг угтах өглөө хийгээд нэгэн өдрийг үдэх орой бүр бие, сэтгэлээ ариусгах нь чухал.

Энэхүү цоморлигт тарни уншилгыг уламжлалт монгол дуудлагаар буулгав. Магтаал, залбирлын орчуулгыг хавсаргасан тул та аль ч хэлээр уншиж болно. Тарнийг буруу хазгай дуудах вий гэж санаа зоволтгүй. Гол нь таны чин сүсэг, гэгээн тэмүүлэлд харгалзаж тарнийн хүч биелнэ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Амьдрах урлаг, Далай лам