Англи хэлний голлох дүрэм

Коллинз КОБИЛД, Нэпко хэвлэлийн газар
Англи хэлний голлох дүрэм

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: НЭПКО компани НЭПКО компани
Захиалгын код: MB2013091114
Хэвлэл: Анхны хэвлэлт
ISBN: 978-981-4221-88-7
Нүүрний тоо: 447
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 13.0 x 8.0 x 2.0
Хүргэлтийн жин: 255 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Энэ сурах бичиг англи хэлний дунд шатны суралцагчдад зориулагдсан. Нэн ялангуяа англи хэлний мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хэрэглэхэд дөхөмтэй. Англи хэл маш олон дүрэмтэй боловч байнга хэрэглэгддэг нь цөөн байдаг. Чухам тэдгээр дүрмүүд энэ номд багтжээ.

Англи хэлийг анхлан суралцагч хүн бүрт тулгардаг шалгуур нь анхан шатны дүрмийг хэрхэн суралцахаас эхтэй. Анхлан суралцагчдийг энэхүү хүнд шалгуураа амжилттай давахад нь тус дэм болохын тулд олон жилийн баялаг туршлага, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлийг анхан шатнаас эхлэн дэвшүүлэн сургах цогцолбор бүтээлээрээ алдаршсан Коллинз КОБИЛД Англи хэлний голлох дүрэм-ийн монгол уншигчдад зориулсан анхны хэвлэлийг өргөн барьж байна. Газар газрын хүн ардыг амьд хэл ярианд сургаж ирсэн туршлагаараа нэрд гарсан Коллинз КОБИЛД -оор дамжуулан англи хэлтний ертөнцөд хөл тавих нь монголчуудын хувьд томоохон завшаан, цаг хугацаа, хүч хөрөнгө хэмнэх сайхан боломж юм.

Өдөр тутмын харилцаанд идэвхтэй хэрэглэгддэг амьд хэл ярианы сурах бичиг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн эл бүтээлийг монголчууддаа хүргэх боломжийг бидэнд найдаж олгосон Харпер Коллинз Паблишерс хэвлэлийн газар, Томсон хэвлэлийн газарт үлэмж баярласнаа энэ дашрамд хэлмээр байна.

НЭПКО(монголиа) паблишинг хэвлэлийн газар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Толь бичиг, Сурах бичиг