Англи хэлний суурь дүрэм

Коллинз КОБИЛД
Англи хэлний суурь дүрэм

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: НЭПКО компани НЭПКО компани
Захиалгын код: MB2013091116
Хэвлэл: Анхны хэвлэлт
ISBN: 978-981-4221-86-3
Нүүрний тоо: 270
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.5 x 19.0 x 2.0
Хүргэлтийн жин: 580 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Англи хэлийг анхлан суралцахаас эхлээд уг хэлээр яригчид төрөлх хэлнийхээ зүйг судлахыг хүртэл, энэ хэлийг харилцааны хэрэглүүр болгох энгийн зорилготноос өгсүүлээд тус хэлний шинжлэлийг мэргэшлээ болгон судлагчдад зориулсан гэхчлэнгийн янз бүрийн түвшний толиуд байдаг. Толь бичиг бэлтгэдэг газрууд ч өөр оорийн чиглэлээр мэргэшин, тус тусын хил хязгаараа тогтоожээ.

Энэ дундаас англи хэлийг хоёрдогч хэлээ болгон сонгож буй хүмүүсийг сурган аадлагажуулах чиглэлд хамгийн их амжилт олж, нэрд гарсан нь Коллинз - Кобилдын цуврал толь бичиг, дүрмийн бүтээлүүд юм.

Жирийн хүмүүс, оюутан сурагчдад англи хэлийг хамгийн энгүүнээр ойлгуулах талаар хуримтлуулсан туршлага, нэр хүндээрээ Коллинз КОБИЛД-ын толиуд ард түмний толь бичгийн зиндаанд өргөмжлөгджээ.

Анхлан суралцах түвшнээс эхлээд гүнгийрүүлэн судлах шат дамжлага бүрт зориулсан дүрмийн сурах бичиг, толиудаас бүрдэх Коллинз Кобилдын цогцолбор мнөлбөрөөр англи хэл суралцах нь монголчуудын хувьд соёлт ертөнцийн өмнө нүдээ нээх хамгийн дөт, хялбар бөгөөд бартаа багатай зам байх нь дамжиггүй. Учир нь энэ замаар өөр олон олон үндэстэн, ард түмэн хялбархнаа замнан англи хэлт ертөнцтэй эн зэрэгцэх боломжийг олсон билээ.

Жирийи ард түмний амьд, идэвхитэй хэл ярианы хүрээг хамарснаараа олон түмний хэрэгцээнд үнэнхүү тохирдог хэмээн алдаршсан Коллинз КОБИЛД Англи хэлний суурь дүрмийг монгол уншигчдад түгээх эрхийг бидэнд найдаж олгосон Харпер Коллинз хэвлэлийн газар, Томсон хэвлэлийн газарт гүн талархлаа илэрхийлье.


НЭПКО(Монголиа) паблишинг хэвлэлийн газар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг