Америкт суралцсан тэмдэглэл

Оюунгэрэл. Ц
Америкт суралцсан тэмдэглэл

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091201
Хэвлэл: 2 дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2008
Нүүрний тоо: 188
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 1.3
Хүргэлтийн жин: 310 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Монгол Улсын Их Сургуулийн математикийн тэнхимийн том заал 2004 оны дүн өвлийн тэр нэгэн ням гаригийн үдэд оюутнаар пиг дүүрсэн байлаа. Сэтгэл санаа нь өөдрөг зуу гаруй залуучууд ням гариг бүр энд цугларч бүр сонирхолтой лекц яриа сонсдог ажээ. Лекцийн зохион байгуулагч Эрдэнэболд хэмээх залуу шатан дээр тосон уулзаж “Оюунгэрэл эгч ээ, манай оюутнууд цагаасаа өмнө ирчихээд суух суудал алга байнаа, та аль болох дэлгэрэнгүй мэдээлэл өгөөрэй” гэж яаруулав. Би Стэнфордын их сургуульд хэрхэн суралцаж мастерийн зэрэгтэй болсон тухайгаа эдгээр залуустай илэн далангүй ярилцахаар ирсэн юм.

Тэр нэгэн лекцээс хойш би олон удаа тэнд энд уригдаж Америкт хэрхэн суралцсанаа ярьсан бөгөөд тэр болгонд энэ сэдвийг сонирхож байгаа хүний тоо эрс өсөж буйг анзаарч байлаа. Олон чиг залуус надаас и-мейлээр ганцаарчилсан зөвлөгөө авч эхлэв. Зөвлөгөө авсан хүмүүсээс америкийн сургуулиудад хэдийн тэнцэж, мөнгөө олоод суралцаж байна. Миний хүү ч тэдний нэг болоодхов.

Нэгэнт миний зөвлөгөө хүмүүст даруй хэрэг болж байгаа нь ил харагдаад байхад аль болох олон хүнд тус болох юмсан гэж бодох боллоо. Иймээс америкт суралцахыг хүссэн өсвөр үе, залуучуудад зориулж ном бичихээр зориглосон нь энэ. Ийм ном бичээч гэж олон сайхан хүмүүс надаас хүсч урам өгч, дэм хайрласныг хэлэх хэрэгтэй.

Давийн өмнө энэ номонд дурдагдаж байгаа хүмүүсийн тухай мэдээллийг өөрийн өнцгөөс, санаж байгаа хэмжээндээ бичлээ. Тэдгээр хүмүүсийн тусламж дэмжлэг, хор шар хөдөлгөсөн үг, үйл явдалгүйгээр надад тохиолдсон зүйл хэзээ ч сонирхолтой сургамж, адал явдал болж чадахгүй байсан гэдгийг хэлмээр байна.

Нөгөөтэйгүүр энэ номоор америкт хэрхэн сурах вэ гэдэг үнэмлэхүй жор гаргахыг зорьсонгүй, харин надад тохиолдсон явдлаас хүмүүс сургамж авч өөрсдийнхөө замыг тодорхойлоосой гэж бодож бичлээ. Өөрийнхөө тухай зарим зүйлийг өгүүлэхдээ “энэ хүн, ийм нөхцөлд чадсан юм чинь би илүү хурдан амжилтад хүрч чадах юм байна” гэж хүмүүс өөртөө улам итгэлтэй болоосой гэж хүсч бичсэн юм.

Номыг минь уншаад залуу та миний сурч төгссөн дэлхийд алдартай Стэнфорд, Йелийн Их сургуулиудын босгыг хэзээ, хэрхэн алхах талаар “байлдааны тактик”-аа боловсруулж эхлэх биз. Басхүү олон олон өөр сургуулийн босгыг алхахад ойрхон байгаагаа ойлгох болно. Яагаад гэвэл өнөөгийн залуучуудын боломж 1990 оны хөдөөгийн бүсгүй миний өмнө байснаас хамаагүй өргөн, дардан билээ. Бас залуу танд тохиолдох адал явдал миний үеийнхнийхээс өөр байх нь үнэн гэлээ ч энэ номоос авах туршлага, санаа бүхэн таны амьдралын аялалыг бидний үеийнхнийхээс улам бүр сонирхолтой, илүү их амжилттай болгоход туслана гэж итгэж байна. 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Хувь хүний хөгжил