Монгол адуу

Цэвэгмид. Г
Монгол адуу

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091208
Хэвлэгдсэн он: 2000
Нүүрний тоо: 404
Хэмжээ/см/: 22.5 x 14.5 x 2.0
Хүргэлтийн жин: 580 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 12,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Дорнын өндөр дээдэс Монголчууд бид агт морь, аргамаг хүлгээ Төрийн сүлднээ онголсон цорын ганц гэхээ больё гэхэд адуун сүрэг, агт морьд, ажнай хурдаа магтан дуулсан ардын тодотголт дуу хөгжим, шүлэг найраглал, үлгэр домог, зураг сийлбэр, судар ном хэдэн зууг туурвиж дэвтэрэлсэн хур соёлт түмэн мөн.

Харин адуун сүрэг, агт морьд, ажнай хүлгүүдээ орчин цагийн шинжлэх ухааны эс, молекул биологийн түвшинд судлаж зон олондоо хүртээсэн зохиол бүтээл мөчиг тачиг. Гэвч бид уг номоо нийтийн хэрэгцээний дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэсэндээ тэрэлсэн бус аа.

Гуч, дөчин жил гайхамшигт монгол адуугаа халдварт зарим өвчнөөс эрүүлжүүлэхээр хөдөө хөрч, гадаа гандаж явахдаа танин мэдэхүйн тухайд нүдээ чилээж, гараа цуцааж хураасан бас цоохорлосон эрдэм шинжилгээний дээж хэрэглэгдэхүүн болон бусад зохиогчдийн эрдмийн бүтээлүүдээс дээжлэн авч “Монгол адуу” нэрт энэхүү номоо бичиж уншигч танаа толилуулж буй нь энэ.

Бид номныхоо эхний нүүрэнд товч танилцуулга дагалдуулж буй бөгөөд тус номонд тусгагдсан зүйл, агуулгыг хамтатган үзээд дараах зургаан дэвтэрт хувааж бичгэлсэн болно. Тодруулбаас:

Тэргүүн дэвтэр: дэлхийн адууны өндөр өвөг-элэнц, хуланцын гарваль тахь, тарпан, цоохор тахь, хулан ба илжиг зэрэгзургаан зүйл; монгол адууны биологи оршихуйн нийтлэг төрх, зарим онцлог, байгалийн зөн билгэ-этологи, ер бусын тэсвэрт чанар, цусны физиологийн хэвийн үзүүлэлт, мөн адууны зүс, явдлын ангилал зүй; генетик тогтолцоо, судлагдсан байдал, Монголын эзэнт гүрэн ба монгол морьд, монголын 38 их хаадын цадиг, Бат хаан буюу дагуул тодруулга гэсэн дөрвөн бүлэг, 15 дэд зүйл; “Морин эрдэнийн шинж оршвой”

Дэд дэвтэрт: нууцаас нууц, далдаас далдын шулуун журамт болон морин эрдэнийн шинж ба уях засахын ёсон болой, эрдэнэт хурдан рид хөлгийн эрдэмт хэлбэрийн бэлгэ шинжийг ялгаварлан тус, тусын зохилдох засалгыг тодорхойлсон “ Мэргэн толь” нэрт бөлөг оршив, чихэр амт нэрт бөлөг оршив зэрэгхурдан морины уяа засал, шинжийн 15 судар бичигдсэн агаад “Монгол адууны омог, хэвшлийн тойм”

Гутгаар дэвтэрт: Галшар, Говь-Шанх, Тэс, Дархад адуу бүрэлдэн тогтсон түүхэн хураангуй, уг адуунуудын хүйс нутгийн экологи, гадаад-дотоод тогтолцоо, Хан Хэнтий, Галшар нутгийн уяа заслын технологи, мөн уул, усны уяачдын уяа заслын цаг зүйн судалгаа, зарим хурдад хийгдсэн хэмжил зүйн дүн гэхчлэн бичигдсэн 18 зүйл; “Адуу анагаах ардын аргаас”

Дөрөвдүгээр дэвтэрт: уналга, эдэлгээ, уралдааны морьдод учирдаг, учирч болзошгүй бэртэл гэмтэл тухайлбал: багтрах буюу багтраа, дэлүүтэх, шүд зуурах, харшаа-харшилт, ханиад, соёнготох, арангатах, жидүүдэх, жилбэнтэх зэрэг 41 нэрийн эмгэг хууч, гэмтэл согогийг зааж бичсэн; “Монгол адууны халдварт өвчнүүд”

Тавдугаар дэвтэрт: Монгол адуунд тархмал байгаа ям, сөдрөг, халдварт цус багадах, хулгана яр, сахуу, томуу, цэцэгтөст гэсэн өвчнүүдтэй шинжлэх ухаанчаар тэмцэх мал эмнэлэг-ариун цэвэр, хорио цээрийн зохион байгуулалт, эмчлэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх орчин үеийн арга, технологийг нийтэд аль болохоор хүртээх байдлаар тусгасан болно.

Зургадугаар дэвтэрт: аргамаг хүлэг, ажнай хурдуудын заримын зурмал төсөөлөл болон фото цөөн хэдэн зургуудыг бяцхан тайлбарын хамт “Дагуул тодруулга, зурагт үзүүлбэр” нэрээр зүүв.

Монгол морь, монгол хүн хоёр эгнэгт хүйн холбоотойн утга учрыг ухаж тэрэлсэн энэхүү номоо гиппологч, биологч эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд, ХАА-н Их сургууль, коллежийн оюутан суралцагсад, малын эмч, малзүйчид, хүнсний химич-технологчид, хурдан морь шинжээч-уяачид, сонирхогчид, биеийн тамир-спортын багш, дасгалжуулагчид, оюутнуудын өргөн хэрэгцээнд зориулав.

Номонд андуу эндүү, дутуу дульмаг зүйл орж дэвтэрлэгдсэн байх аваас эрхэм уншигч та мэргэн айлдвараа “Улаанбаатар-210349, холбооны 49 дүгээр салбар, ш/х-61” гэсэн хаягаар өргөн ирүүлэхийг учирлая.

Профессор, Сэцэн ханы Тугчин овогт Готовын Цэвэгмэд

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хөдөө аж ахуй, Морь, Өөрөө сурах бичиг