Бизнес төлөвлөгөө боловсруулах гарын авлага

Үнэнбат. Ж (Орчуулсан)
Бизнес төлөвлөгөө боловсруулах гарын авлага

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091303
Нүүрний тоо: 72
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 27.5 x 21.0 x 1.0
Хүргэлтийн жин: 350 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Бизнес санааг хөгжүүлэх
Тэнгэрийн цахилгаан мэт гялалзсан санаа ч эдийн засгийн талаас нь авч үзвэл ямарч үнэ цэнэгүй болох тохиолдол гардаг. Уг санааг, үр өгөөжтэй бизнес болгоход жам ёсоор бусад оролцогчтой  тохиролцож, боловсруулах хэрэгтэй. Уг арга замыг сонгоход тус дэм болох хэд хэдэн санааг танилцуулая.
Бизнес санаа гэж юу вэ? Бодит амьдрал дээр ернхийд нь бүтээгдэхүүний буюу үйлчилгээний гэсэн хоёр хэлбэрийн санааг ялган авч үздэг:

Бүээгдэхүүний тухай санаа нь өнөөг хүртэл зах зээлд хараахан үүсэж бий болоогүй, ашиг тустай материаллаг буюу материаллаг бус бүтээгдэхүүнийг агуулдаг.

Бүтээгдэхүүний тухай санаа нь бизнес санаа болоход, уг ашигтай зүйлд хэн нэгэн мөнгө төлөхөд сэлэн байгаа эсэхээс хамаарна. Бүтээгдэхүүний тухай санааны онцлог нь ашиг, үр дүнг тооцоолж голох чанарыг агуулдаг. Жишээлбэл: Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нэг өндөр өртөгтэй машин үйлдвэрлэлээ гэж үзэхэд, үүнийг дагалдан гарсан өндөр зардлаа нөхөх, мөн ашиг олох үнээр эсилжаалах шаардлага үүсэж гарна. Энэ байдлаас үүдэн үйлдвэрлэлийн тоо хэмжээг эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтоох боломжтой.

Үйлчигээний санаагялган авч үзвэл энэ ньхамрагдах 6vx үйлчлүүлэгчдэд ашиг тустай үйлчилгээг бий болгохыг хэлнэ. Үүнд мөн л үйлчлүүлэгч, таны үйлчилгээнд мөнгө төлөхөд бэлэн байгаа нөхцөлд л үйлчилгээний тухай санаа бизнес санаа болж чадна. Гэхдээ уг санааны ашиг, үр дүнг урьдчилж тоооцоход бэрхшээлтэй. Үйлчилгээний санаа бүтээгдэхүүний тухай санаагаас ялгаатай тал нь: санасан зоргоор арилжаалж чаддагүйд оршино. Гол төлөв үйлчлүүлэгчийн захиалгын дагуу хийх ба шинээр үйлчлүүлэгч бүрт шинэ концепц шаардагдана. Тэгэхлээр дараа дараагийн үйлчлүүлэгчийн хувьд дахин эхнээсээ эхэлдэг. Программ зохиогч компани хувьд, нэг компанид гаргасан веб хуудсийг дараагийн компанид ижил төстэйгээр ашиглах ямар ч боломжгүй юм. Өмгөөлөгчийн хувьд ч хоёр өөр нэхэмжлэгчдийг яг ижил төлөөлөх боломжгүй. Ийм ч учраас Монгол Улсад үйлчилгээний салбар эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзлэж байна.

Аливаа нэг бизнес санаа нь гол төлөв энэ хоёр хэлбэрийн аль нэгт хамаарагдахаас гадна тус хоёр хэлбэрийг хоршисон, холимог хэлбэрээр үүсэж бий болдог. SAP компаний хувьд авч үзвэл зөвхөн программ зарахаас гадна, шаардлага бүхий засвар, үйлчилгээг санал болгодог.

Хамгийн гол нь та өөрийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй бичиж, үүгээрээ яаж мөнгө олохоо тодорхойлох нь чухал юм.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Төсөл