Асар шиг том шүхэр

Тео ХУАТ (Зохиолч), Дашдондог. Ж (Хянан тохиолдуулсан)
Асар шиг том шүхэр

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091309
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 978-99929-2-054-8
Нүүрний тоо: 56
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 0.5
Хүргэлтийн жин: 170 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 1,900₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Хүүхдийн шилдэг цувралуудын дээж болох энэ ном нь 2005 онд Малайзын хүүхдийн шилдэг зохиолоор шалгарсан төдийгүй Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын түүвэрт багтсан юм. Энэхүү номонд багтсан "Үлгэртэй сонин ном", "Асар шиг том шүхэр", "Шидэт дугуй" зэрэг зохиолууд нь зөвхөн Малайз төдийгүй Ази номхон далайн орнуудын хүүхдүүдийн хэзээний танил болсон бөгөөд тус орны зохиолуудаас Монголд анх удаа хэвлэгдэж буйгаараа онцлогтой юм. Боловсролын салбарт олон жил ажилласан зохиолч Тео Хуат нь хүүхдүүдэд өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлийн уялдаа холбоог сонирхолтой хэрнээ сургамжтайгаар өгүүлдгээрээ нэн алдартай билээ.

Малайзын алтан хараацай. Газрын зураг дээрээс Зүүн Өмнөд Азийн орнуудыг олж хараарай. Малайз гэж үзэсгэлэнт нэгэн орон бий. Нийслэл нь Куала Лумпур Хоорондоо холбоотой хоёр өндөр барилгаараа дэлхий дахинаа алдартай. Оюуны хөдөлмөрөөрөө түүнээс ч өндөрт жигүүрлэсэн нэгэн зохиолч тэнд аж төрөн суудаг. Нэрийг нь Тео Хуат. Номхон далайн орнуудад түүний нэрийг андахгүй. Ялангуяа хуүхдүүд сайн мэднэ. «Асар шиг том шүхэр», «Үлгэртэй сонин ном», «Бяцхан шавар хүн», «Шидэт дугуй», «Одон бөмбөгийн цохиур» зэрэг олон номыг нь хуүхдүүд унших дуртай. Зохиосон номнынх нь тоо зуу дөхжээ. Да Ляньд анх түүнтэй танилцсанаас хойш бидний хооронд уран бүтээлийн дотно нөхдийн холбоо тогтсон билээ. Тео Хуат олон жил багш, захиралаар ажиллаж, Боловсролын яаманд найруулан бичих тасгийн дарга, Малайзын соёл урлаг, утга зохиол судлалын нийгэмлэгийн дарга, Малайз Хятад хэлний утга зохиолын нийгэмлэгийн орлогч дарга, Малайзын уламжлал шинчлэлийн хэргийг хамаарагч, Дэлхийн Хятад хэлтний утга зохиолын нийгэмлэгийн зөвлөх зэрэг хариуцлагтай албыгхашиж байсан, одоо ч үргэлжлүүлэн хийсээр байна.

Судлаачид түүний уран бүтээлийн онцлогийг хүүхдийн байр сууринаас энгийн найруулгаар уран дүрсэлж бичсэн гэж тодорхойлжээ. Түүн дээр нэмэн хэлэхэд гүн ухааны хөрснөөс уран үгмйн цэцэг ургуулдаг мэргэн нэгэн болох нь зохиол бүрээс нь харагдаж байна. «Асар шиг том шүхэр» өгүүллэгийнх нь цаана өвөг дээдсийн цэцэн мэргэн ухаан тэртээ өндрөөс гэрэлтэх мэт. Энэ бяцхан өгүүллэг бол хүн төрлөхтний хөокил дэвшлийн ундэс болсон уламжлал шинчлэлийн сэдвийг хөндөж тавьсан байна. Тео Хуатын зохиолд жинхэнэ хүүхэд байгаа дүр төрхөөрөө дүрслэгдсэн бөгөөд сэтгэлийн хувиралыг нь уран сайхны өндөр түвшинд маш чадмаг гаргасан байдаг. Тийм ч учраас туүний уран чадварыг өндрөөр үнэлж 1971 оцд Мапайзын төрөөс ерөнхийлөгчийн шагнал, 1978,1982 онд Малайзын Хятад хэл соёлийн нийгэмлэгийн, Хүүхдийн уран зохиолын шагнап, 1991 онд Тайваны Хятад хэлтний уран бүтээлийн шагнап тус тус хүртээжээ. Манай уншигчид өрнө дахины хүүхдийн шилдэг зохиолыг нилээд сайн мэддэг боловч дорно дахин, тэр тусмаа өөрсдийнхөө амьдран суугаа Ази тивийнхээ ура н бүтээлаэс орчуулсан нь бага билээ. Тиймээс Ази, Дапайн орнуудын хаалгыг хүүхдүүддээ нээж өгөх зорилгоор Мапайзаас манай оронд хошуучлан нисч ирж буй номын аптан хараацай Тео Хуат найзынхаа номын хуудсыг билэг оюунт бяцхан уншигч таны өмнө дэлгэе.

Жамбын Дашдондог

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: