Дааганы уралдаан

Надмид. С (Зохиолч)
Дааганы уралдаан

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091310
ISBN: 978-99929-2-068-8
Нүүрний тоо: 52
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.5 x 17.5 x 0.5
Хүргэлтийн жин: 237 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 2,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Монголын хүүхдийн нэрт зохиолч С.Надмидын “Дааганы уралдаан” ном нь сургуулийн бага, дунд ангийн сурагчдын унших дуртай номын нэг бөгөөд моринд “хорхойтой” нийслэл хүү Борхүүгийн хүсэл мөрөөдөл, түүнд тохиолдсон онц сониролтой үйл явдлуудын  тухай тууж юм.

“Дааганы уралдаан” зохиолыг манай эрдэмтэн судлаачид үеийн үед өндрөөр үнэлж ирсэн төдийгүй, бяцхан уншигчдын маань оюуны хэрэгцээг хангах зохиол дутмаг байгаа өнөө үед ч үнэ цэнээ алдаагүй бүтээл билээ. Ялангуяа дэлхий даяаршиж байгаа, бүх нийтээрээ хот руу тэмүүлж байгаа энэ цагт морьтон монголын үр садыг хөдөөгийн сайхан тийш дуудсан, байгаль, амьтдыг хайрлах хүмүүжил тэдэнд олгох ач холбогдол бүхий тууж болно.

“Дааганы уралдаан” туужийн гол баатар Борхүү сургуульд ороогүй багадаа хөдөө өвөөгийндөө очсоноор моринд хайртай болж улмаар морин тойруулгын курст орохыг хүснэ. Гэвч хүсэл нь биелсэнгүй. Хий л хөдөөний найз Жаалай Монхоодой нартаа худал захидал илгээжээ.

Тэрхүү захидалаас болоод хөдөөний хүүхдүүд түүнийг моринд гарамгай хүүхэд гэж бодно. Хүү  худал хэлснээ үнэн болгох гэж чармайж эхэлдэг. Сүүлдээ зуун дааганы уралдаанд оролцож хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болж байгаагаар уг зохиол төгсдөг.

“Дааганы уралдаан” ном гарсны дараа хөдөөгийн олон сумдад эмнэг сургах хөдөлгөөн өрнөж, малд хайртай хүүхдүүдийн бүтээлч үйлсийн нөхөрлөл үүсэж, хийсэн ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээллэдэг байсан түүхтэй. Уг зохиолоор “Гийнгоо” нэртэй уран сайхны кино хийсэнг уншигчид маань андахгүй мэдэх биз ээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: