Нэрээ хэлдэг шувууд

Ловор. Г
Нэрээ хэлдэг шувууд

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091313
ISBN: 978-99929-2-079-3
Нүүрний тоо: 12
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.0 x 14.5 x 0.4
Хүргэлтийн жин: 135 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 1,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Хүүхдийн танин мэдэхүйн богино өгүүллэгүүд юм. Ер нь хүүхдийн зохиолч Г.Ловор нь байгаль дэлхий, танин мэдэхүйн мэдлэгийг хүүхдүүдэд хүргэх өгүүллэгүүдийг бичдэг бөгөөд эх дэлхийгээ хайрлах санааг давхар агуулж байдаг юм.

Энэ удаа ой мод, түүнд амьдрагч шувуудын талаар “Нэрээ хэлдэг шувууд”, Монгол оронд ургадаг мод, бутны талаарх “Гудамжны ариутгагч” зэрэг өгүүллэгүүдээ ном болгон гаргасан байна.

Тухайлбал “Нэрээ хэлдэг шувууд” өгүүллэгт Зулмандах хүү ойн цагдаа өвөөгийн хамт нэг өдөр ойгоор аялан явахдаа ойд амьдрагч шувуудын талаар тайлбарлуулан яриулж хоорондын ялгаа болон ашиг тусын талаар мэдэж авдаг байна. Өгүүллэгээ Нэрээ хэлдэг шувуу гэж нэрлэсэн учир нь шувуу болгон өөрийн гэсэн дуутай, тухайлбал гур-гур гэж дугардаг болохоор Гургуул, хур-ур гэж дугардагаас Хур шувуу, га-га гэдгээр нь Галуу, өв-өв гэдгээр нь Өвөөлж шувууны нэр үүссэн байна шүү гэсэн сонирхолтой санааг дэвшүүлсэн байна.

“Гудамжны ариутгагч” гэсэн өгүүллэгт Асуухай нэртэй хүү зуны амралтаараа гудамжныхаа ногоон бүсийг хамгаалахаар сэтгэл шулуудна. Нэг өдөр түүний гудамжны улиангар мод хугаран унаснаар оронд нь ямар тохиромжтой мод суулгах вэ гэсэн асуудал тулгардаг юм. Ингээд үеийн хүүхдүүдтэйгээ нийлэн төрөл бүрийн модны онцлог, ашиг тусын талаар ярилцаж буйг хамгийн ойлгомжтойгоор дүрслэн үзүүлсэн байдаг.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Номон хүүхэд цуврал, Өгүүллэг