Хорвоотой танилцсан түүх

Түдэв. Л (Зохиолч)
Хорвоотой танилцсан түүх

1 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091315
Хэвлэл: Зөөлөн хавтас
ISBN: 999292136-6
Нүүрний тоо: 96
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 23.0 x 17.5 x 1.0
Хүргэлтийн жин: 330 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 5,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Хорвоо бид хоёр мэндлэлцсэн тэр цагаас эхлээд нэг талд би, нөгөө талд хорвоо эсрэг ширтэлцэн орших болов оо. Намайг өмссөн цамц ч үгүй гар хоосон төрөхөд хорвоо яндашгүй баян байлаа. Би энгийн хялбар амьтан төрж байхад хорвоо ээдрээтэй нарийн ертөнц байлаа.

Хорвоо нууц. Хорвоо сүртэй. Би нялх. Би гэнэхэн. Гэвч би хорвоог таних ёстой. Хорвоо бол намайг таних хэрэгцээгүй байж. Хорвоог таних гэмээж нь миний төрсний хэрэг бүтэх учиртай юмсанж. Тэгээд би ээж, аавын заяасан бие сэтгэлийн эрдмийг нээгдүүлэхээр хорвоогийн учрыг танин мэдэх аянд гарч дээ. Тэр аян төгсгөлгүй урт, нэг нас богинодож, нэгэн бие хэврэгдэх байж. Тэгэвч аянаас зүрхшиж, алжаалаас айлгүй одсон эцэг өвгөдийн зам намайг хөтөлжээ.

Над таван сайн зэвсэг байлаа. Ихийг үзэж ихийг сонс гэж нүд чихийг хосоор, бага чальч гэж амыг ганцаар заяажээ. Зэвсгээ тийн агсаад би танин мэдэхийн аянд гарсаар гучин гурав дахь жилдээ явж байнам.

Анх намайг харахад хорвоо үлгэрийн орон шиг байжээ. Хүүхдийн нүдээр би түүнийг харж дээ. Одоо над хорвоо гэгч гэр шиг минь үзэгднэм. Хожмын нэг өдөр хорвоо над таван хуруу шиг минь бодогдох болуужин.

Танин мэдэхийн их аян өлзийтэй болтугай. Л.Түдэв

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: