Будаг амилна

Түдэв. Л (Зохиолч)
Будаг амилна

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091317
ISBN: 99929-2-005-X
Нүүрний тоо: 44
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 22.5 x 17.5 x 0.5
Хүргэлтийн жин: 210 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 3,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Нууц ярианаас сонсож хоцорсон ганц өгүүлбэр

Тэр шөнө тас таранхуй, аймаар нам гүм байлаа. Жаалхүү гэнэт сэрэв. Нөгөө өрөөнөөс хүмүүсийн дүнгэр дүнгэр ярилцах сонсогдож байв. Бүдүүн нарийн хоёр дуу сонсогдоно. Хааяа авга ахын сөөнгө дуу гарна. Шөнө зочид ирсэн бололтой. Ямар зочид ирсний нь мэдэх хүсэл Жаалхүүгийн нойрыг хульжаана. Унтлагын өрөөнөөс гарч нөгөө өрөө рүү орохсон гэхээс арга барагдав. Төдхөн харанхуйгаар тэмтчин хувцсаа өмсөөд Жаалхүү сэмхэн босож чимээ гаргалгүй гэтсээр үүдийг нээж зочидын өрөөнд орлоо. Ширээ тойроод хууз сахалтай, гонзгойвтор нүүртэй хүн, бас нэгэн өргөн дугариг царайтай тарган хүн сууж байв. Жаалхүү маш сэмхэн орж ирсэн тул тэд анхандаа мэдсэнгүй. Жаалхүү юу хийхийгээ олж ядан дэмий л урагш багахан ойртох гэж хөл нүцгэн тул хүйтэн шаланд хайрагдахаас эмээн хөлөө дээр өргөн зөөж тавьтал ширхийх шиг болон таваг нь халуун ориглоо. Тэжээвэр зараан дээр гишигчихжээ. Хашгирах гэснээ амаа барив. Тэжээвэр зараа ч ухас хийж, хамраа шугтнуулсаар чанга чанга найтаалган байшингийн нөгөө булан руу мөлхөж оров.

-Намхай чи наадхаа хараач! Хөөрхөн жаал байна шүү гэж ирсэн зочны нэг гэнэт хэлэхэд Жаалхүү рүү зургаан нүд зэрэг чиглэв.

-Хүүе, чи яагаад босоод ирэв. Орж унт! гэж авга ах зандрав.

-За яахав, хүүхэд хамаа юун бэ гэж ирсэн зочны нэг цааргалахад авга ах:

-Яах нь вэ, яах нь вэ. Том хүний яриа чагнах хэрэггүй. Орж унт! гэсээр Жаалхүү рүү босож ирээд гараас нь хөтлөн унтлагын өрөө рүү оруулаад хүний нүднээс далд болсон тул хацар дээр нь шалхийтэл аяархан боловч сүртэй алагдаад ор руу түлхэж,

-Унт чи! Томчуулын яриа чагнах нь уу, чи задарсан! гэж загнаад . . .

Л. Түдэв. 1968 он

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: