Хэрхэн өндөр болох нууц

Роберт Гранд
Хэрхэн өндөр болох нууц

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091320
Нүүрний тоо: 30
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 29.5 x 21.0 x 0.5
Хүргэлтийн жин: 200 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 2,400₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Биеийн өндөр намын асуудал манай нийгмийн нэг чухал асуудал юм. Америкчууд биеийн өндрийн асуудалд их ач холбогдол өгдөг нь судалгаагаар харагдаж байна. Зарим эцэг эхчүүд хүүхдүүд нь өндөр нуруутай болсноор хичээл сурлага, биеийн тамир, спорт болон бусад салбарт амжилт үзүүлнэ хэмээн итгэдэг байна. Гэвч хүүхдүүдийг өндөр болоход вөвхөн итгэл хангалтгүй юм. Ихэнх хүүхдүүд 3 нас хүртлээ болон хүйсийн даавар өсөлтийн хурдцыг нэмж өгдөг насанд хүрэхийн өмнөх жилүүдэд жилд дунджаар 2 инч өсдөг ажээ.

Ихэнх намхан хүүхдүүд өсөлтийн ноцтой асуудалгүй байдаг. Олонхи нь хэвийн өсөж насанд хүрэхдээ эцэг эхийнхээ адил нуруутай болдог. Хүүхдийн өсөлтийн хуваарь нь өсөлтийн асуудал байгаа эсэхийг харуулах чухал үзүүлэлт мөн. Хэвийн хэмжээнээсээ удаан өсөж байгаа хүүхэд нурууныхаа өндөр намаас хамааралгүй ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай байж болно. Өсөлтийг удаашруулдаг өвчнүүд бас бий. Миний хөтөлбөр бол тааруу өсөлтийн асуудал болгоныг шийдэх шидэт түлхүүр биш билээ. Тийм учраас та эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Харин хүүхдийн чинь өсөлтийг шийдэх аргагаүй, тэр угаасаа л ийм намхан байх ёстой гэж тэр хэлбэл түүнд бүү итгээрэй. Тэгээд үүнийг үргэлжлүүлэн уншина уу.

Бидний бие цогцос хөдлөх, гүйх, дэвхрэх ба тоглохоор заяагдсан зүйл билээ. Хэрэв та идэвхтэй амьдардаг, өмнө нь ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй бол энэхүүхөтөлбөрийг эхлэхийн өмнө үзлэг шинжилгээ хийлгээд байх шаардлага байхгүй. Харин та спортоор эхлэн хичээллэгч, анхлан дасгал хийж эхлэгч аль эсвэл гэмтэл бэртэнгэ авч байсан бол эмчид хандах нь зүйн хэрэг. Миний арга нь өсөлтийг нэмэгдүүлэх бодит хэрэгсэл гэдэг нь нотлогдсон юм. Сүүлийн хэдэн жил өсөөгүй хүмүүст ч энэ арга тус болж чадна. Миний аргыг хэрэглэсэн олон хүмүүсийн хамт хийсэн туршилт судалгаанаас үзэхэд 25-28 насанд ч гэсэн 1-3 инч өндөр болж болдог юм билээ. Тэр бүү хэл 30 ба түүнээс дээш насанд ч өсөж өндөр болох боломж байдаг юм.

Ямар ч хамаагүй өндөртэй дундаж хүн 2-4 инч өндөр болох бүрэн боломжтой. Гэвч яагаад ихэнх хүмүүсээс санасан хэмжээнийхээ өндөртэй байж чаддаггүй вэ? Яагаад гэвэл тэд нар өөрсдийнхөө нөөцийг ашиглаж чаддагүй билээ. Тийм ч учраас миний бие өөрийнхөө өндөрт сэтгэл дундуур явдаг хүмүүст зориулан энэхүү хөтөлбөрийг зохиосон билээ. Хэрэв нуруулаг байх нь таны өдөр тутмын амьдралд давуу байдлыг бий болгоно, энэхүү давуу байдал зайлшгүй хэрэгтэй гэж та үзэж байгаа бол энэ хөтөлбөр үр дүнтэй байх болно. Та хийж байгаа зүйлдээ үнэмшилтэй, үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй, энд уншиж байгаа бүхэн зөв гэж бодож байгаа бол миний хэлсэн болгоныг хийгээрэй.

Би хамгийн эхэнд өдрийн идэвхтэй амьдралын өмнө хийх ёстой өглөөний дасгалуудыг зааж өгөх болно. Харин та өглөөгүүр завгүй бол арай оройхон хийх дасгалуудыг санал болгож байна. Гэхдээ өглөөний дасгал нь бүхэл өдрийн эрч хүчийг олгодог учраас өглөө яаж ийгээд цаг зав гаргахыг би танд хичээнгүйлэн зөвлөе. Таны цус хүчилтөрөгчөөр дүүрч биенд чинь идэвхтэй эргэлдэх болно. Энэ нь таны цусанд буй өндөр болоход шаардлагатай өсөлтийн дааврыг ихэсгэх юм.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Ашиглаж байсан