Ар тайгын хүү

Дашдондог. Ж
Ар тайгын хүү

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB20130921
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 978-99929-2-077-7
Нүүрний тоо: 48
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 22.5 x 17.5 x 0.5
Хүргэлтийн жин: 200 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 3,900₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Хөвсгөлийн алдарт Улаан тайгаар цаа буга унан  галигуулж явсны үр дүнд “Ар тайгын хүү” хэмээх энэ ном бүтжээ. Цас их ороход талын малчид зутардаг бол тайгын цаатнууд баярлаж байдаг. Цас л их байвал цаан сүрэг нь тарган ордог. Тийм сонин нутгийн ахуй амьдрал, онгон дагшин байгалийн сүр хүчин, хүйтэн жавар дунд өлчир чийрэг өсдөг хүүхдүүдийн тухай энэ номонд өгүүлдэг.

Ногоон онгоц хөлөглөн очсон зохиолчийг Улаан тайгаас цаа хүлэглэн ирсэн Аксал өвгөн “Сайлар эк?” хэмээн угтаж байна. Тайгын жаврыг өнгө цагаан дээлэндээ өвөртлөөд ирээ юу даа гэмээр хүйтэн жавартай өглөөнөөс зохиолчийн аялал  эхлэв. Аксал өвгөн,

                                    Урцыг минь асуувал

                                    Улаан тайгын адагт бий,

                                    Хотыг минь асуувал

                                    Хойт тайгын хормойд бий хэмээн хаягаа хэлж зохиолчийг ар тайгадаа урьж байгаагаар ном эхэлж байна.

Зохиолч Аксал өвгөний хөтөлж ирсэн цааг унан ар тайга руу орвол өмнөөс нь,

                                    Ардо даяга минэ журтаам

                                    Ашиг сэр-өөнө жатрибоор

                                    /Ар тайга миний нутаг

Ашид сэрүүн байдаг даа/ гэсэн дуу угтлаа. Өвөрмөц сонин аялгуутай тэр сайхан дуунд хөтлөгдсөөр цаатны урцанд хүрч очиж байгаа тухай номын эхэнд өгүүлнэ. Энэ номонд цанаар гөрөөс хөөж намнадаг зоригт анчдын тухай, цаан сүргээ чоноос хамгаалан тулалдсаар хотондоо эргэж ирээгүй Акгол нохойн баатарлаг явдлын тухай, хөвчийн эзэн баавгайтай хүчээ үзсэн домогт эрийн тухай сонирхолтой зохиолууд орсон байна.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн “Ар тайгын хүү” хэмээх энэ номын зургийг Монголын зураасан зургийн нэрт мастер Д.Пушкин хулдаасан барын аргаар урлан бүтээжээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Номон хүүхэд цуврал, Шүлэг