Жийв жийв

Дашдондог. Ж
Жийв жийв

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB20130922
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 978-99929-2-095-5
Нүүрний тоо: 20
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 30.0 x 15.5 x 0.5
Хүргэлтийн жин: 170 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 2,900₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Жийв жийв - Сайн байна уу?

Өглөө эртийн сэрүүн тунгалаг агаар залгилан гүйж явтал хөл дор гэнэт эвгүй хяхтнуур дуу гарлаа. Хартал шаазгайн хүү. Үүрнээсээ унасан бололтой. Өдлөж гүйцээгүй турьхан даль нь алаг гүц шиг цүндгэр биеэ яаж ч даах юм билээ дээ, хөөрхий. Туслах санаатай бариад автал “Аллаа!” гэх адил муухай чарлах нь тэр. Тэгсэн чинь хэдэн шаазгай шуу шуугүй хүрч ирээд тал талд нисч буун бахардаж унатлаа шагширч гарлаа. Хошуугаа мөчирт билүүдэн дүрэмдэж байснаа юу юугүй малгай шүүрч хаях нь тэр. Би ч шаазгайн хэлийг ойлгож хүүг нь бушуухан газарт тавиад эргэлээ.

Түүнээс хойш шувуудын яриа сонирхох боллоо. Баярлах хилэгнэх аялгуу нь өөр өөр. Заримдаа тэд шүлэг зохиож уншаад ч байгаа юм шиг. Түүнийг аялгуу сайхан монгол хэлэндээ дуун буулгахаар зүрхлэн оролдсон минь энэ бүлгөө.

Шувууны хэлний толь бичиг хараахан гараагүй юм болохоор осолдсон цалгайдсан байх юун.

Өглөө бүхэн намайг нэгэн танил болжморын “Жийв Жийв” дуу сэрээдэг. “Сайн байна уу?” гэж байгаа юм шүү дээ. Тэгснээ “Таныг аугаа их яруу найраг хүлээж байна, бос бос!” гэдэг. Би ч жигүүрт бяцхан найзынхаа урмын үгэнд баясан босч шувууны шүлгээс орчуулах ажилдаа шамдан ордог доо.

Зохиогч Ж.Дашдондог

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: