Торгон дээлтэй ямаа

Болормаа. Б (Зураач), Дашдондог. Ж (Редактор)
Торгон дээлтэй ямаа

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB20130923
Хэвлэл: Зөөлөн хавтас
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 978-99929-2-083-1
Нүүрний тоо: 16
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.0 x 21.0 x 0.5
Хүргэлтийн жин: 160 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 1,700₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

“Суутын цагаагч гүү”, “Болдоггүй бор өвгөн” зэрэг бидний сайн мэдэх монгол ардын үлгэрийг санагдуулам “Торгон дээлтэй ямаа” үлгэрийг хүүхдийн зохиолч Дашдондог түүхэн өв уламжлалаа хадгалах сэтгэлээр бүтээжээ. Тийм ч учраас “Торгон дээлтэй ямаа” номыг уйгаржин монгол бичгээр хадмал орчуулгатай гаргасан юм. Монгол зан заншил, ёс уламжлал мартагдаж буй өнөө үед үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэх санааг давхар агуулж байгаагаараа ач холболтой билээ.  

Номын товч агуулгыг дурьдвал:         

Урьд эрт цагт нэгэн эмгэн хоёр хүүгийн хамт, бас нэг морьтой амьдран суудаг байжээ. Эмгэн өөд болохын цагт ах нь дүүгээ хаян явж хүү ямаатайгаа 2 уулханаа өнчрөн үлдэв гэнэ. Хүү гутран –Одоо хоёуулаа хэрхэн амьдрах билээ хэмээн уйлахад хөгшин ямаа –Бүү гутар, би чамд тустай бүхнийг хийж өгнө гэжээ.

Чингээд аргат ямаа нуурын эрэг дээр өдөр болгон тоглодог ноёны охиныг дагуулан ирээд хүүтэйгээ цуг тоглуулахаар орхиж өөрөө торгон дээл, бүс, алтан ээмгийг нь зүүн оджээ. Тэгээд ямаа ноёны гэрт очиж –Охин чинь ямаан төрөлд орчихлоо гэж хэлжээ. Ноён эхнэрийн хамтаар уйлан гашуудаж, лам төлөгч нараар үзүүлсэн ч ямар ч арга олж чадсангүй тул ямаа ноёнд хэлжээ. Сувдат нуурын эрэг дээр сайхан гэр бариад, мал малын захаас хувааж өгвөл тэр нуурын эзэн гэж нэг хүү ирнэ. Тэр л намайг охин төрөлд минь оруулна гэхэд ноён ч зөвшөөрчээ. Харин ямаа хүү дээр буцан ирж хүүг сувдат нуурын эрэгт аваачин ноёны бэлдсэн эд хөрөнгийг авхаар болж охиныг нь буцаан өгсөнөөр үлгэр төгсдөг юм.

ЧИХЭР ХҮЛХВЭЛ АРААНД УУСНА НОМ УНШВАЛ ТОЛГОЙД ҮЛДЭНЭ
Хүүхдийн шилдэг үлгэрийн номын эхний хуудсан дээр золгож буй гүн хүндлэлт эцэг эхчүуд ээ! Хэрэв та үр хүүхэддээ сайн ном авч өгвөл тэднийг хүмүүжүүлэх их ажлынхаа дийлэнх хувийг хийлээ гэж найдаж болно. Үлгэрийн баатрууд тэдэнд тусалж мэргэн оюун, уран сэтгэмж, сайхан сэтгэлийг бэлэглэнэ.

Таны хүүхэд энэ номоор дамжин үсэг нүдэлж үг холбосоор үлгэрийн гайхамшигт ертөнц рүү орж байна. Чихэрт дургүй хуүхэд гэж байдаггүй. Чихэр гагцхүү амтлах эрхтэнд нөлөөлдөг бол ном таван мэдрэхүйг эзэмдэнэ. Тиймээс номын амт нь чихрийнхээс хавьгүй илүү болохыг хүүхэд аяндаа мэдэрнэ. Энэхүү номын зургийг уран сайхны өндөр түвшинд урласан миний шавь Б.Болормаа 2005 онд Олон улсын НОМА уралдааны Гоан при шагнал хүртэж Монголын хүүхдийн номын зураачдын нэрийг дэлхийн сонорт хүргэсэн билээ. Ийнхүү шилдэг үлгэр, сайхан зураг найрсан нийлсэн номын амтат чихрийг үр хүүхдийн тань гарт атгуулъя.

Таалан соёрхоно уу?
Олон улсын хүухдийн утга зохиолын дөрвөн удаагийн шагналт, зохиолч Жамбын Дашдондог

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: