Бондхой

Мандал. Н (Зохиолч)
Бондхой

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091334
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 978-99929-2-072-6
Нүүрний тоо: 28
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 22.8 x 17.2 x 0.5
Хүргэлтийн жин: 170 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 2,100₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Н.Мандалын “Бондхой” туужийн ном 1999 оноос хойш  нийслэлд тав дахь удаа тус бүр 500-1000 хувиар хэвлэгдсэн. Номын зургийг Адмон компанийн зураач Б.Нарантулга зурсан. Англи хэл дээр хэвлэгдэж байсан.

Уг зохиолд Бондхой нэртэй нэгэн бяцхан төмс (булцуухай) аавынхаа ивээл, ээж, эгч дүүсийнхээ хайранд  өсөн торниод, шуудайны амьдралтай золгож байгаа үйл явцыг үгүүлдэг бөгөөд, түүнд болон түүний гэрийнхэн, найз нөхдөд нь тохиолдсон адал явдлууд гарна. Тэр чийг хайн хүрэн манжингийн талбайд зочилсон, бас хөгшин манжинд хөөгдсөн, хүмүүсийн гэрт ороод юу, юу үзсэн тухай болон шуудайны амьдралд шударга бусын төлөөх тэмцэл өрнөж байгаа талаар сонирхолтой түүхийг энэ ном өгүүлдэг.  

Энэхүү зохиолыг уншснаар багачууд Төмсны вант улсын амьдрал, амьдралын төлөөх тэмцлийн тухай зохиогчийн уран сэтгэмжээр аялах төдийгүй, амьдралын утга учрыг ойлгох, эргэн тойрныхоо сайн мууг ялгах, эргэцүүлэн бодох, ухаарах үйлийг оюун бодолдоо хийх юм.

Н.Мандалын “Бондхой” туужийн талаар манай судлаач шүүмжлэгч нар олон удаа үгээ хэлж магтан сайшааж байсан төдийгүй, нэрт орчуулагч Ж.Оюунцэцэг “дэлхийн дэвжээн дээр зодоглох хүүхдийн зохиол” хэмээн хэлж байсан нь бий. 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: