Нарны охид

Надмид. С
Нарны охид

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091335
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 978-99929-2-071-8
Нүүрний тоо: 20
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 22.7 x 17.5 x 0.5
Хүргэлтийн жин: 160 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 2,300₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Энэ бол Насан өвөөгийн ач охид Гэрэл, Солонго хоёр болоод Наран эцгийн охид Буудай, Сарнай нарт тохиолдсон үйл явдлыг сүлэлдүүлэн зохиомжилсон маш  сонирхолтой, хүүхдүүдэд сургамжтай  үлгэр-өгүүллэг юм.

Насан өвөө хоёр охинтой. Нэг нь Гэрэл, царай муутай ч ажилсаг. Нөгөө нь Солонго, царайлаг боловч залхуу. Эдгээр охидынхоо нийцгүй  зан чанарын зөрчлөөс болоод өвөө нэгэн үлгэр ярьдаг. Тэр нь нарны охид болох Буудай, Сарнай хоёрын дэлхийд ирсэн тухай үлгэр юм.

Наран өвөөгийн охид дэлхийд ирмэгцээ Хүн-тэй тааралдаж, хааны ордонд ирдэг. Гэвч зүс муутай гэгдэх Буудай ордоноос хөөгдөж, Сарнай Ханхүүтэй найзлан үлдэнэ.

Хэдэн жилийн дараа Буудай цэвэр агаарт урган төлжсөөр өнөр болон ирээд өнгө зүс нь гундсан хайрт Сарнай эгчийгээ муу санаат хүмүүсийн гараас авардаг.

Уг зохиол нь монголын хүүхдийн шилдэг зохиолуудын нэг байсаар ирсэн бөгөөд оросод орчуулагдан хэвлэгдэж, мөн хүүхэлдэйн кино болон монгол телевизийн дэлгэцнээ амилсан билээ.  

 “Нарны охид” бол манайдаа ховор үлгэр-өгүүллэгийн зохиол агаад жинхэнэ гоо сайхан гэгч юу вэ гэдгийг үе үеийн багачуудад ойлгуулж, тэдэнд нэгнээ энэрэн хайрлах ухааныг зааж ирсэн ном билээ. Энэхүү номыг Интер Пресс хэвлэлийн газар орчин үеийн техник технологоор өнгө, үзэмжтэй хэвлэн гаргалаа.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Номон хүүхэд цуврал, Тууж