Жимсний хаяг

Ловор. Г
Жимсний хаяг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013091338
ISBN: 978-99929-2-070-Х
Нүүрний тоо: 28
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 22.5 x 17.5 x 0.5
Хүргэлтийн жин: 178 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 2,900₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Хүүхдийн танин мэдэхүйн зохиол. Байгаль орчноо танин мэдэхийн сацуу бас хайрлан хамгаалах ёстой тухай өгүүлнэ. Хамгийн гол нь хими, физикийн хичээл дээр үздэг хамгийн чухал нарийн ойлголтуудыг энгийн, хялбаршуулан хүүхдийн зохиол болгожээ.

Зохиолын үндсэн үйл явдал хүүхдийн зуслангийн нэг бүлэг багшийн хамт аялалд гарах бөгөөд Пионерийн зуслан орох хооронд тааралдах ургамал амьтан, үйл явдлуудын ач холбогдол, учир шалтгааныг багш нь хүүхдүүддээ тайлбарлан өгүүлж, хүүхдүүд багшаас асуух мэтээр харилцан яриа байдлаар өрнөнө.

Жишээлбэл “Ганц навчны гайхалтай намтар” хэмээх эхний хэсэгт нэгэн хүүхдийн тасалсан навчны хариуд багш нь ургамал бол бидний хоол тэжээл, амь амьсгаа, тамир тэнхэл хэмээн тайлбарлан, хүүхдүүд  ногоон ургамалгүйгээр энэ дэлхий дээр амьдрал байж болохгүй гэдгийг ойлгоно. “Цовоожуулагч эд” хэмээх дараагийн хэсэгт хүүхдүүдийн үдийн хоолон дээр идсэн байцаа, төмс, сонгино, мах, давс зэрэг хүнсний ногоогоор төлөөлүүлэн багш нь уураг, өөх-тос, нүүрс ус зэрэг шим бодисуудыг тайлбарлаж өгнө. Үүнээс товч дурьдвал нэг калор гэдэг нь нэг литр усыг целсийн нэг градус халаах дулааны илч юм гэх мэтчилэн ойлгомжтойгоор тайлбарлана.

Энэ мэтчилэн Бор хулганы гавъяа, ургамлын зууш, ногоон цехийн хязгааргүй ажил, навч яагаад унадаг вэ, нөөцлөгдсөн илч, жимсний хаяг, ногоон далай, шар тэнгис, хожуулын найз гүзээлзгэнэ, цайнд дуртай жимс, уйлдаг мод, нуугддаг цэцэг зэрэг сонирхолтой хэсгүүд хүлээж байна.

Товчлон хэлбэл энэ нь хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол юм.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Номон хүүхэд цуврал