Гэзэгтэй ламхай

Мөнхбадрах. Б
Гэзэгтэй ламхай

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2013092540
Хэвлэгдсэн он: 2008
ISBN: 978-99929-2-084-X
Нүүрний тоо: 28
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 23.5 x 18.5 x 0.5
Хүргэлтийн жин: 200 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 2,900₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Эхлэл. Шавь болсон нь

Эрт цагт
Дэнж бүрхсэн модтой
Тэгш уудам талтай
Дэлгэр сайхан нутагт
Насан өндөр болсон нэгэн эмгэн хүү охин хоёрын хамт амьдран суудаг байжээ. Хэдийгээр азаргаар адуу, сууриар хоньгүй ч амин зуулгаа залгуулдаг саалийн үнээ, хэдэн бор ямаатай аж. Хэдэн жилийн өмнө өвгөн нь өөд болохдоо эмгэндээ:
- Би насаараа ан гөрөө хийж нүгэл их үйлдлээ, чи хүүгээ буян номын мөр хөөсөн сайн лам болгоорой гэж захижээ.

Гэвч хүү нь эцгийнхээ захиасыг хайхралгүй эхийнхээ үгнээс зөрсөөр эхнэр авч өрх тусгаарлан одов. Өвгөнийхөө захиасыг биелүүлж чадаагүйдээ үг сонсдоггүй зөрүүд хүүдээ гомдон эмгэн ихэд харуусан гутрав. Эхийнхээ энэ байдлыг мэдсэн Мөөгөн цагаан хэмээх охин нь ахынхаа оронд лам болохоор шийдэж. Үүнийгээ хэлэхэд эх нь эвэртэй туулай үзсэн мэт цочин

- Юу гэсэн үг вэ? Охин минь эм хүн лам болсныг энэ яваа насандаа үзсэнгүй хэмээн эрс дургүйцэв.

Гэвч охин санаснаасаа ер буцсангүй өөрийн бодож сэдсэн аргаа хэлж олон хоног гуйсны эцэст эмгэн аргагүй зөвшөөрчээ. Ингээд ахад нь бэлдэж зэхсэн хэлтгий захтай дээл, шовгор малгай зэрэг зүйлсийг өгч авдарнаасаа өвөг эцгийнхээ том модон эрхийг гаргаж хүзүүнд нь зүүж өгөөд охиныхоо баруун хацар дээр нь үнсэж сайн ном сураарай гэж ерөөгөөд нутгийн нэг өвгөнд захиж зэргэлдээх хийд рүү мордуулав.

Зохиолч, зураач: Б. Мөнхбадрах

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: