Бүшидо

Нитобэ Иназо (Зохиолч), Төмөрбаатар. Д (Орчуулагч)
Бүшидо

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ниппон Ньюс Сонины Газар Ниппон Ньюс Сонины Газар
Захиалгын код: MB2013091502
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2007
Нүүрний тоо: 189
Формат: Цаасан хавтас
Хэмжээ/см/: 16.0 x 11.5 x 1.0
Хүргэлтийн жин: 250 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 9,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

XX зууны төгсгөл үеэс Япон орон асар богино хугацаанд яаж дэлхийн тэргүүний орны эгнээнд орж чадсан бэ? Энэ асуултад Нитобэ Иназогийн “Бүшидо” ном хариу өгнө. Япончуудын хөгжлийн эх булаг, япон үндэстнийг өөр бусад үндэстнүүдээс ялгаруулах ухаан бол япончуудын ёс зүйн цогц ухаан - БҮШИДО юм. Самүрай хэмээх өвөрмөц анги давхаргыг оройдоо залсан Япон нийгмийн мянга орчим жилийн түүхэнд бүрэлдэж бий болсон энэхүү арга ухааныг гадаад хүмүүст ойлгуулан таниулахын тулд Японы нэрт соён гэгээрүүлэгч Нитобэ Иназо (1861-1933) Бүшидо хэмээх номыг 1899 онд англи хэлээр бичиж хэвлүүлсэн нь өнөөдрийг хүртэл япончуудын бахархал болсон шилдэг номонд тооцогдсоор байна. Энэхүү “Бүшидо” хэмээх алдарт номыг Д. Төмөрбаатар монголоор орчуулан 2007 онд хэвлэн гаргасан бөгөөд уншигчдын хүсэлтээр дахин хэвлэн гаргаж байна.

“Бүшидо” зохиол нь анх англи хэлээр хэвлэгдэн гарсан бөгөөд хэд хэдэн япон орчуулга байдаг. Бид 1998 оны 6-р сарын 10-нд анхны хэвлэл нь гарсан Сүчи Токүхэйгийн япон орчуулгыг эх болгон ашиглав. Эл эхээс орчуулах болон хэвлэх зөвшөөрлийг Кооданшя Интэрнашёнарү (Kodansha International Ltd.,) компаниас нэг удаа хэвлэхээр авсан болно.

Орчуулгыг ариутган шүүсэн Койбүчи Шинъичи. Монголч эрдэмтэн, Азийн их сургуулийн профессор. Монголоор орчуулагдан гарсан олон номын орчуулгыг ариутган шүүж, орчуулгыи болон хэвлэх тусламжийг хүлээн авахад зөвлөмж багглагаа гарган зуучилсан.

НИТОБЭ ИНАЗО (1862 - 1933)

Японы нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн. Япон үндэстэний түүхэнд онцгой байр суурь эзлэх самүрай анги давхаргын, түүнчлэн, нийт Япон үндэстэний аж төрөх арга ёс, ёс зүйн цогц - БҮШИДО - г барууны ертөнцөд ойлгогдохоор англи хэлээр, онол маягаар бичсэн "Бүшидо" номоо 1899 онд хэвлүүлсэн нь одоо ч хамгийн эрэлттэй ном болсоор байна.

Япон хэлнээс орчуулсан: Чонуд Дэлэгийн ТӨМӨРБААТАР

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг