Сүүлчийн шёогүн

Шиба Рёотаро (Зохиолч), Төмөрбаатар. Д (Орчуулагч)
Сүүлчийн шёогүн

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Монгол Японы Утга Зохиолын Төв Монгол Японы Утга Зохиолын Төв
Захиалгын код: MB2013090488
Хэвлэл: Хоёр дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2010
Нүүрний тоо: 261
Формат: Цаасан хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 2.0
Хүргэлтийн жин: 350 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Европ, Америкийн орнуудаас хоцорч хөрөнгөт нийгэмд хөл тавьсан хэдий ч Япон улс өнөөдөр дэлхийд толгой цохих хөгжилтэй орнуудын нэг болтлоо хөгжиж чадсаны учир юунд оршино вэ? Үүнд олон янзын хариулт байгаа ч Японы түүхэнд “Мэйжи ишин” (Мэйжигийн шинэчлэл) гэж нэрлэгддэг түүхийн зурвас үеийг дурдахгүй өнгөрч болохгүй.

1868 онд Японд хэдэн зуун жил ноёрхсон феодал ёст дэглэм нурж, Мэйжигийн шинэчлэл өрнөн, Япон орон улс төр, эдийн засгийн асар том өөрчлөлтийн замд оржээ. Энэ үе хүртэл Минамото, Ашикага, Т окүгава зэрэг феодал овог аймгууд цэрэг язгууртнуудын засаг захиргаа - бакүфүгийн хэлбэрээр төр барьж ирэв. Токүгава овгийн өвөг гэгддэг Токүгава Иэясү XVII зууны эхэн гэхэд сарнин бутарч тэмцэлдэж байсан овог аймгуудыг байлдан дагуулж, улс орноо нэгэн дээвэр дор нэгтгэн, өөрийн овгийн төр барих шавыг тавьсан байна.

Бакүфү засгийг шёогүн (их жанжин) удирдана. Шёогүн бол төр барьж буй овгоос угсаа залгамжлан гарч ирэх ёстой. Токүгава бакүфү засгийн үед Япон улс хошуудад хуваагдан, энэ овог хошуудыг даймёо (том феодал ноён) нар эзэгнэн захирч байв. Энэ үед самүрай буюу бүши (цэрэг язгууртан) нар албан ёсоор нийгмийн хамгийн дээд давхаргад тооцогдож байлаа.

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Түүхэн роман