Нобелийн шагналтнууд

Чинбаяр. О (Хэвлэлд бэлтгэсэн)
Нобелийн шагналтнууд

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Шилдэг ном цуврал Шилдэг ном цуврал
Захиалгын код: MB2013092503
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99962-863-2-2
Нүүрний тоо: 310
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 25.0 x 17.5 x 1.5
Хүргэлтийн жин: 610 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 20,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Шведийн химич, зохион бүтээгч Альфрэд Нобелийн гэрээслэлийн дагуу олгох болсон энэхүү шагнал нь 100 гаруй жилийн туршид зуун дамжиж өнөөг хүрсэн дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал байсаар иржээ. Өнөөдрийг хүртэл энэхүү шагналыг ойролцоогоор 800 орчим хувь хүн, олон улсын байгууллагад олгоод байна.

* * * * *

Нобелийн шагналыг хүртсэн хамгийн алдартай 200 хүний намтар, 1901 оноос хойшхи бүх шагналтнуудын жагсаалт, шинжлэх ухааны салбар бүрт шагнал хүртэгсдийн товч мэдээлэл, хэдэн онд ямар гавъяа байгуулсны төлөө уг шагналыг хүртсэн зэрэг бүрэн дүүрэн цогц мэдээллийг агуулсан нэвтэрхий толь юм.

Альфрэд Нобелийн алсын хараа, өргөн цар хүрээ бүхий сэтгэлгээний үр дүнд XIX зууны сүүл XX зууны эхээр суут ухаантнууд, аугаа сэтгэгчид, шинийг эрэлхийлэгч нарт олгодог хүмүүн төрөлхтөний эрхэм дээд шагнал буюу Нобелийн шагналыг бий болгосон түүхтэй.

Анх 1901 онд энэхүү нэр хүндтэй шагналыг олгож эхэлснээс хойш өдгөөг хүртэл 800 орчим суутан болон байгууллагууд уг шагналыг хүртээд байгаа билээ. Тэд бүгд анагаах ухаан, физик, хими гээд шинжлэх ухааны гарамгай зүтгэлтнүүд төдийгүй нэрт сэтгэгчид, шинийг эрэлхийлэн бүтээгчид юм. Аугаа зохиолчид, дэлхий дахины энхтайван, амар амгалангийн төлөө цогтой тэмцэгч улс төр, нийгмийн гарамгай зүтгэлтнүүд ч мөн Нобелийн шагналын эзэд болсоор ирэв.

Эдгээр салбараас гадна эдийн засгийн салбарт шинэ нээлт гаргасан эрдэмтэн мэргэдэд 1969 оноос эхлэн Нобелийн Эдийн засгийн шагналыг олгох болсон билээ. Энэ нь даяаршлын өнөөгийн цаг үед дэлхийн улс орнуудын хувьд эдийн засгийн салбар голлох байр суурийг эзлэж эхэлсэнтэй шууд холбоотой юм.

Хүмүүн төрөлхтөний эрхэм дээд хүндэтгэлийг хүлээсэн энэхүү нэр хүндтэй шагналыг анхлан санаачлагч Альфрэд Нобелийн гэгээн дурсгалыг хүндэтгэн үзэж улмаар түүний таалал төгссөн өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр уг шагналыг гардуулдаг уламжлалтай болсон бөгөөд тус шагналын үнэ цэнэ бүтэн зууны туршид улам бүр өсөн дэвжиж соёлт хүмүүн төрөлхтөний хувьд хамгийн нэр хүндтэй шагналын нэг байсаар ирсэн агаад цаашид ч байх буй заа.

Нобелийн шагнал бол шинэ шинэ нээлт, амжилт бүтээлийн шагнал юм. Нобелийн Энхтайвны шагналтныг Норвеги улсын парламентын Нобелийн шагналын хороо, Утга зохиолын салбарын шагналтныг Шведийн академи, Физик, химийн салбарын шагналтныг Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академи, Анагаах ухааны салбарын шагналтныг Шведийн Каролины институт, Эдийн засгиин салбарын шагналтныг Шведийн Төв банк тодруулан шалгаруулдаг уламжлалтай. Тиймээс хүмүүн төрөлхтөний сор болсон хүмүүсийн намтар, түүхийг өгүүлэх эл ном Нобелийн шагналтнуудын талаар эрхэм уншигч танд ихээхэн мэдлэг, ухааныг хайрлаад зогсохгүй хийж бүтээх чинхүү хүсэл эрмэлзлийг тань бадраах болно.

Нобелийн шагналтнуудын намтар түүх, гайхамшигт нээлтүүдийн тухай өгүүлсэн уг ном дэлгэрэнгүй байдлаар Монгол улсад анх удаа хэвлэгдэн гарч байгаа нь бидний залгамж үеийнхний оюуны ертөнцийг хөгжүүлэх, ухааны царааг тэлэх, сэтгэлгээний хүрээг өргөжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй юм.

Хэвлэлд бэлтгэсэн: О.Чинбаяр, Д.Баасанжаргал

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Шилдэг ном цуврал, Нэвтэрхий толь