Ирэх зуун жил

Жорж Фридман (Зохиолч), Пүрэвсамбуу. Г (Орчуулсан)
Ирэх зуун жил

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Маш нууц медиа Маш нууц медиа
Захиалгын код: MB2013092504
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-75-09-8
Нүүрний тоо: 408
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 1.3
Хүргэлтийн жин: 560 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Америкийн нэрт геополитикч Жорж Фридман энэхүү номондоо ирэх зуун жил дэлхийн түүхэнд ямар дайн байлдаан, эдийн засгийн хөгжил дэвшил хийгээд доройтол, дэлхийн томоохон гүрнүүдийн хөгжлийн чиг хандлага, тэдгээрийн өөр хоорондын харьцааны талаар маш сонирхолтой таамаглалыг дэвшүүлжээ. Нэн ялангуяа Орос, Хятад зэрэг Монголыг тойрсон хоёр их хөршийн тухай ч нэн сонирхолтой баримтыг дэлгэжээ.

Би зөнч мэргэн хүн биш ээ. Гэхдээ өнгөрснийг ухаарч ойлгон, ирээдүйгээ хараахан бүрэн төгс биш ч гэлээ угтан харахад минь тус болохуйц өөрийн гэсэн арга надад бий. Гаднаас нь харвал эмх замбараагүй мэт түүхийн их нугачаан дундаас би тодорхой зүй тогтлуудыг олж хараад, тэдгээр нь ямар үйл явдлуудад хамаатай болохыг таамаглахыг хичээдэг.

Юмыг 100 жилийн өмнөөс угтан харна гэдэг дэмий санаа мэт санагдаж болох авч энэ бол утга учиргүй зүйл хэмээн үзэж хэрхэвч үл болох бүрнээ хэрэгжихүйц, бодитой үйл явц мөн гэдэгт та аяндаа итгэн үнэмших болно. Төд удалгүй би ач зээ нартай болно. Тэдний маань хэн нэг нь XXII зууныг үзэх учир дээр өгүүлсэн бүх зүйл тун бодитой болж байгаа юм.

Өнөөгийн дэлхий ертөнцийн байр байдлыг зарим талаар нарийвчлан тайлбарлаж чадваас би баяртай байх бөгөөд тэр нь эргээд ирээдүйг тодорхойлох болно. Бас үр ач нар минь энэ номыг 2100 онд эргэн нэг сөхөж хараад “Ямар мундаг юм бэ!” хэмээн уулга алдаж байвал тэрэн шиг аз завшаан надад юу байхсан билээ...

 

*  *  *  *  *

- 2020 он. Хятад улс задарна.

- 2020 он. Орос улс Зөвлөлтийн дараах үеийн уудам орон зайд хяналтаа сэргээнэ.

- 2050 он. АНУ болон шинээр гарч ирсэн их гүрнүүд болох Түрэг, Польш болон Япон улсын хооронд дэлхийн дайн дэгдэнэ.

- 2080 он. Дэлхийгээс гадна үйлдвэрлэсэн эрчим хүчинд шилжинэ.

- 2100 он. Мексик АНУ-тай өрсөлдөнө.

 

Зохиогч: Жорж Фридман, Орчуулагч Г. Пүрэвсамбуу

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Анализ, Стратеги, Олон улсын бестселлер