Маркетингийн дайн

Жэк Траут (Зохиолч), Эль Райс (Зохиолч), Пүрэвсамбуу. Г (Орчуулсан)
Маркетингийн дайн

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Шилдэг ном цуврал Шилдэг ном цуврал
Захиалгын код: MB2013092505
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-75-07-4
Нүүрний тоо: 260
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 1.5
Хүргэлтийн жин: 430 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Энэ ном бол хэрхэн зөв стратегийг баримтлах тухай өгүүлсэн бүтээл мөн. Танай компани том, жижиг эсвэл дунд зэргийн байх нь хамаагүй. “Маркетингийн дайн” хэмээх энэ номыг цаашид үргэлжлүүлэн уншиж судлах нь XXI зуунд тэсч үлдэх, хэв загвараа олж тогтооход тань тус болно.

Маркетингийн дайн тулааны тухай анхны ном өрсөлдөөн дундад зууны маягийн байдалтай байх бүр тэр үед бичигджээ. Арван жилийн өмнө “дэлхий дахины өрсөлдөөн” хэмээх ойлголт төсөөлөл хараахан байгаагүй юм. Өнөөдөр бид бүхний хувьд ердийн зүйл болсон бүх технологи тэр үед Цахиурын Хөндийн инженерүүдийн уураг тархинд оч төдийхөн байсан билээ. Дзлхий дахины арилжаа наймаа үндэстэн дамнасан шилдэг компаниудын эрхшээлд үлджээ.

Бүх зүйл өөрчлөгдлөө. Урьдын юмыг өнөөгийн зах зээлтэй харьцуулахад цайлах төдийхөн өнгөрдөг даруухан үдэшлэг мэт санагдана. Дэлхийн бөмбөрцөгийн өнцөг булан бүрт дайн тулаан болж байгаа юм уу хийхээр зэхэж байна. Ер нь хаа сайгүй тэр шүү.

Энэ бүх “Маркетингийн дайны” зарчмууд эдүгээ урьд уррдынхаас ч чухал болж байгааг харуулж байна. Компаниуд өөр хоорондоо өрсөлдөж сурах, нэг нэгнийхээ сүр хүчтэй талаас нь зайлсхийх, харин сул талыг нь ашиглахад суралцах хэрэгтэй.

Одоо бол өөрийн компанийн төлөө үхэн хатахад бэлэн байх нь чухал биш. Харин бусдыг өөрийн компанийн төлөө амиа хайрлахгүй байж чаддаг болгох нь чухал. Танай компани том, жижиг эсвэл дунд зэргийн байх нь хамаагүй. “Маркетингийн дайн” хэмээх энэ номыг цаашид үргэлжлүүлэн уншиж судлах нь XXI зуунд тэсч үлдэх, хэв загвараа олж тогтооход тань тус болно.

Уг ном их дээд сургуульд хэзээ ч хэлж  ярьж байгаагүй зүйлийн талаар та бүхэнд товч өгүүлэх болно.

Зохиолч: Жэк Траут, Эль Райс, Орчуулсан: Г. Пүрэвсамбуу

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Шилдэг ном цуврал, Анализ, Стратеги