Өдөр тутмын 365 бясалгал

Дээрхийн Гэгээнтэн Далай лам, Чинбаяр. О (Орчуулсан)
Өдөр тутмын 365 бясалгал

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Шилдэг ном цуврал Шилдэг ном цуврал
Захиалгын код: MB2013092602
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99929-1-804-7
Нүүрний тоо: 175
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 1.5
Хүргэлтийн жин: 320 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Далай багш жилийн 365 хоногийн турш хэрхэн сэтгэл оюунаа бясалгаж аз жаргалтай, сайн сайхан амьдарч болох вэ гэдэг асуултын хариуг дээрх 365 сургаалиас бүтсэн номондоо тун ойлгомжтой айлдсан байна.

- Амьдралын утга учрын тухай эргэцүүллүүд

- Амьдралын нөхцөл байдлын тухай эргэцүүллүүд

- Нийгмийн амьдралын тухай эргэцүүллүүд

- Ахуйн хүндрэлийн тухай эргэцүүллүүд

- Оюун санааны амьдралын тухай эргэцүүллүүд гэсэн 5 бүлэгт хуваажээ.

* * * * *

#1. Хүмүүний амьдрал дэндүү богинохон аваас Эх дэлхий дээр оршин буй энэ ахархан хугацаандаа бид өөрт болон бусдад хэрэгтэй бүхий л зүйлийг нээж олох нь нэн чухал гэдгийг эрүүл саруул ухаан бидэнд сануулж байна.

#2. Хүмүүн төрлийн төлөөлөгч болсон бид бүхэнд эхээс төрөхүйд ижил тэгш боломж заяагдсан болох нь тодорхой, мэдээж хэрэг оюун санааны хөгжлийн хувьд бусдаасаа хоцрохгүй байх нь зүйд нийцэх биз ээ. Хүмүүний уураг тархи хэмээх энэ гайхамшигт оньсон хөдөлгүүр нь түүний боломж бололцоог зүй ёсоор ашигласан тохиолдолд энэ нь бидний их хүчийн эх сурвалж, ирээдүйн үндэс болох авай.

#3. Хүмүүн төрлийг ологсод манай гараг дээр оршин буй бүхий л амьд эд юмсын дэргэд хамгийн тегс төгөлдөр бүтээл юм хэмээн миний бие тооцдог. Хүмүүс гагцхүү хувийнхаа имьдралыг аз жаргалтай байлгахаас гадна бусдад туслаж чадах тийм авъяас билгийг эзэмшсэн байх учиртай. Байгал эх төрсөн цагаасаа эхлэн аливаа зүйлийг хийж бүтээх тал дээр онцгой анхаарч, тэмүүлдэг байх тийм л зан чанарыг бидэнд олгосон болохыг ухамсарлаж явах нь зүйд нийцнэм.

#255. Ихэмсэг зан нь нийгмийн олон асуудлын үндэс суурь болдог. Тэрээр атаархал, дээрэнгүй байдал, үл тоох байдал зэргийн мэдрэхүйг төрүүлж, гол төлөв тэднийг муугаар ашиглахад хүргэж, орчин тойрондоо хэрцгий байдлаар хандах янз бүрийн үзэгдлийн учир шалтгаан болж байдаг

#315. Өөрийн олж авсан онолын ба амьдралын ухааныг улам бүр ухаалаг, гүн гүнзгий болгож, тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх нь тун чухал. Үүнд гэнэтхэн суралцах ямар ч боломж үгүй юм. Энэ ном үзэх явцад аажмаар ирэх болно.

 

Дээрхийн Гэгээн XIX Далай лам Данзанжамц, Орчуулсан: О. Чинбаяр  

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Далай лам, Амьдрах урлаг