Хөгжил дэвшилд хүрэх эхний 90 хоног

Дональд Трамп, Даваажав. Ц (Орчуулагч), Чинбаяр. О (Хянан тохиолдуулсан)
Хөгжил дэвшилд хүрэх эхний 90 хоног

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Маш нууц медиа Маш нууц медиа
Захиалгын код: MB2013092605
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-75-10-4
Нүүрний тоо: 292
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 1.5
Хүргэлтийн жин: 500 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 12,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Баялаг бүтээх явдал нь давхиут дундаа хөдөлгөөнт бай онож байгаатай ямагт төсөөтэй байх болно. Чухам ийм л учраас та бүхний өмнө Трампын их сургууль үүд хаалгаа нээж байна. Бид уян хатан байж, нөхцөл байдлыг тусгаж авч байдаг учраас уламжпалт сургуулиудыг бодвол мөнгө хийх хандлагыг түргэн урьдчилан тааварлаж, тэр даруйд зааварчилгаа гаргаж байдаг юм.

Хэрэв та Трампын их сургууль цувралын “Хөгжил дэвшилд хүрэх эхний 90 хоног" курсын стратегийг даган биелүүлэхэд өөрийгөө бүрэн зориулвал маш чинээлэг хүн болох болно. Хэрэв та энэ номыг амьдралынхаа нэг хэсэг болговол баян болно.

“Хөгжил дэвшилд хүрэх эхний 90 хоног” курс Трампын их сургууль цувралын бусад бүх нийтлэл, курсын үндэслэсэн тэр л суурин дээр тулгуурласан учир би ингэж бүрэн итгэлтэй хэлэх эрхтэй юм. Бидний та бүхэнд зааж сургаж буй тэр зүйлийг үнэхээр өөрийн болгосон хүмүүсээс үүдэлтэй ашигтай, шалгарсан зөвлөгөөг бид өгч байна.

Туршлагаар батлагдаагүй итгэл найдварыг та бүхэнд төрүүлэхийг оролддог, тэгээд та бүхэн мөнгөө төлж байж авсан зөвлөгөө тань сорилт шалгалт даваагүй, үр дүнгээ өгөхгүй байгааг ойлгож эхэлмэгц та бүхэнд бүр ч үнэтэй бүтээгдэхүүн худалдахыг хичээдэг байгууллагууд бий. Тийм байгууллага хэзээ ч биелэхгүй амлалтаар та бүхнийг хуурч байдаг.

Манай дарга Дональд Ж.Трамп бид хоёрын аль аль нь Трампын их сургуульд үүнийг тэвчдэггүй. Бид Трампын их сургуулийг “Үүнийг яаж хийх вэ?” гэдэг тухай мэдлэгийн үндсэн дээр хөгжүүлж байдаг билээ. Эцсийн эцэст та бүхний алхам алхамаар дагавал зохих шалгагдсан зөвлөгөөнөөс илүү ашигтай зүйл гэж юу байх билээ?

Мэдлэг эзэмших энэ философи Дональд Трампынх. Тэр-бээр Трампын их сургуульд хандаж, хичээл үзэж эхэлснээсээ эхлээд л хэрхэн амжилт олохыг хүмүүст зааж сургадаг байгууллага болохыг шаарддаг юм. Манай шинжээчдийн баг дараа дараачийн хуудсуудад үлэмж их амжилт олоход тань та бүхэнд туслах ашигтай, батлагдсан, дэс дараатай зөвлөгөө өгөх болно.

Ийм учир энэхүү номонд орсон зөвлөгөөгөөр зэвсэглэж, баялаг бүтээцгээ. Мэдлэг, дадлагаа ямагт цаг үетэйгээ нийцүүлж байхын тулд Трампын их сургуультай хамт байгаарай!

Дональд Трамп, Орчуулагч: Ц. Даваажав

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Баялаг бүтээх, Стратеги