Аз жаргалтай амьдрахуйн урлаг

Говард К. Катлер, Дээрхийн Гэгээнтэн Далай лам, Чинбаяр. О (Орчуулсан)
Аз жаргалтай амьдрахуйн урлаг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Маш нууц медиа Маш нууц медиа
Захиалгын код: MB2013092610
Хэвлэл: Шинэчлэсэн хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99929-1-216-2
Нүүрний тоо: 392
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 2.5
Хүргэлтийн жин: 530 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 12,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Далай багшийн хоёр бүтээл энэхүү номд багтсан бөгөөд аз жаргалтай амьдрахын тулд хүн өөрийгөө хэрхэн авч явах талаар эхний бүтээлд өгүүлсэн бол удаахид нь XXI зууны хүн төрөлхтөн ёсзүйтэй амьдрахын тулд юу сахиж, мөрдөж явбал зохилтой болохыг тун энгийн үгээр нэн ойлгомжтой тайлбарлажээ.

Энэхүү номыг XIV Далай ламтай Аризон муж болон Энэтхэгт хийсэн бидний хувийн уулзалтын үндсэн дээр бичиж уншигч танаа өргөн барьж байна. Далай ламын аз жаргалын орчин болон түүнд хүрэх арга замын тухай түүний үзэл бодлыг мэргэжлийн сэтгэл зүйч хүний хувьд Өрнөдийн уншигчдад ерөнхий ойлголт өгөх санаанаас үүдэн туурвисан билээ.

Далай лам уг номын хэлбэр сонгох эрхийг чин сэтгэлээсээ надад өгсөн юм. Би ч гэсэн түүний амьдрал өөрийнх нь санаа бодолтой хэрхэн зохицолдож буйг тодорхой харуулахын тулд энгийн хүүрнэх хэлбэрийг сонгов. Далай ламтай зөвшилцсөний дүнд би энэхүү номд гагцхүү аз жаргалыг эрж хайх тухай нэгэн сэдвийг хөндсөн юм.

Түүнчлэн уг номд Далай ламын зөвшөөрлийн дагуу Америкийн Аризона мужид түүний олон түмний өмнө үг хэлж байсан уулзалтуудын зарим нэгэн хэсгийг орууллаа. Далай ламын орчуулагч, доктор Дагданжамба гар бичмэлийн эцсийн хувилбарыг үзэж танилцаад утга санаа хийгээд Далай ламын үзэл санааг үнэн зөв дамжуулсан эсэхийг хянасан юм.

Уншигч таны мэргэн оюун шүүн тунгаах болтугай!

Дээрхийн гэгээн XIV Далай лам, Говард К.Катлер “Аз жаргалтай амьдрахуйн урлаг”, “Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй” эмхэтгэл.

Орчуулагч: О.Чинбаяр

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Амьдрах урлаг, Далай лам