Хайр сэтгэлийг хэрхэн бэлэглэх вэ?

Дээрхийн Гэгээнтэн Далай лам, Чинбаяр. О (Орчуулсан)
Хайр сэтгэлийг хэрхэн бэлэглэх вэ?

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Шилдэг ном цуврал Шилдэг ном цуврал
Захиалгын код: MB2013092611
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99929-1-803-9
Нүүрний тоо: 174
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 1.5
Хүргэлтийн жин: 320 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Аливаа хүн эхээс төрмөгц хайрыг мэдэрдэг. Чингээд зогсохгүй бүхий л амьдралын туршид бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг өөртөө бий болгосноор сайн сайхан орчныг өөртөө бүрдүүлдэг учиртай. Тэгвэл Далай багшийн энэхүү бүтээлд бусдад хэрхэн хайр сэтгэлийг бэлэглэснээр өөртөө аз жаргалыг авчрах талаар тодорхой өгүүлжээ.

* * * * *

Хайр хийгээд нигүүлслийн тухай ярихдаа би Буддын шашинтны хувьд, Түвдийн нэгэн оршин суугч, Далай ламын хувьд бус хэлж ярьдаг билээ. Би хүмүүн төрөлхтний эгэл нэгний адил бусад хүмүүстэй ярилцдаг. Та нарын хэн ч юуны түрүүн өөрийгөө хүмүүн гэж боддог, харин дараа нь Америк, Ази, Европ, Африк эсвэл ямар нэгэн тодорхой улсын иргэн гэж тооцдог хэмээн би найднам. Энэ бүхэн тодорхой арьс өнгөнд хамааралтай байдлыг илэрхийлэх бөгөөд иргэншил бол хоёрдугаар зэргийн асуудал юм. Хэрэв хүмүүн бидэнд хамааралтай хамтын зүйлийг олох аваас харилцах чадвартай болно.

Өөрийгөө би лам хэмээн хэлж чадна. Эсвэл би Буддын шашинтан гэх зэрэг. Гэсэн хэдий ч миний хүмүүний амьдралтай харьцуулахад энэ бүхэн түр зуурын байдал юм. Юуны түрүүн бид хүмүүс байх агаад гагцхүү энэ л биднийг нэгтгэдэг. Та хүмүүн болж төрөөд үхэн үхтлээ түүгээрээ байдаг. Бусад бүх зүйл таны боловсролтой байна уу үгүй юу, залуу байна уу хөгшин байна уу, баян байна уу, ядуу байна уу гэдэг нь хоёрдугаар зэргийн асуудал...

Зохиогч: Дээрхийн Гэгээнтэн Далай лам, Орчуулсан: О. Чинбаяр

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Амьдрах урлаг