Жижиг бизнесээр баяжих ухаан

Жеффри Фокс (Зохиолч), Баасан. Д (Орчуулагч)
Жижиг бизнесээр баяжих ухаан

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Шилдэг ном цуврал Шилдэг ном цуврал
Захиалгын код: MB2013092614
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-1-482-0
Нүүрний тоо: 146
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 1.2
Хүргэлтийн жин: 290 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

ТА ЭНЭ НОМЫГ ЯАГААД УНШИХ ЁСТОЙ ВЭ?

Хэрвээ та жижиг бизнес эрхлэх санаатай явдаг хийгээд аль хэдийн жижигхэн хэмжээний компани байгуулчихсан яваа бол энэ яг танд зориулагдсан ном шүү гэдгийг юуны емнө хэлэх байна. Жижиг бизнес хаана байна, тэнд мөнгө эргэлдэж байдаг. АНУ-ын татвар төлөгчдийн дөнгөж 5% нь нийт орлогынхоо 51%-ийг бүрдүүлдэг гээд бод доо. Энэхүү 5%-ийг бүрдүүлэгчийн 65% нь жижиг бизнес эрхлэгчид байдаг. Тэдгээрийн дундаж орлого 400.000 доллараас давдаг. Энэ бол бага мөнгө биш.

АНУ-ын статистик мэдээнээс үзвэл тус улсад 25 сая жижиг бизнес эрхлэгч байдаг аж. Тэд бүгд жижиг бизнес эрхлэгчид хамаарах бөгөөд энд 500-аас доош гишүүдтэй компани, нөхөрлөл, хоршоо, нэг хүний компани орно.

Үнэн хэрэгтээ ийм жижиг компани 25 саяас хол давна. Тухайлбал, хууль бус үйл ажиллагаа явуулдаг компаниудыг тус улсын Дотоод орлогын албаныхан бүртгэдэггүй. Зөөгч, таксины жолооч, гудамжинд ундаа, сонин зардаг хүмүүс жижиг бизнес л эрхэлж байгаа хэрэг. Захидал, илгээмж түгээгч, асрагч, эстрадын дуучид хүртэл жижиг бизнес эрхэлж байгаа гэсэн үг. АНУ-ын жижиг бизнес эрхэлдэг 25 сая компанийн 20 сая нь 50-иас доош хүнтэй байдаг. Мөн ойролцоогоор 17 сая компанид бүх үйл ажиллагааг нь 1-2 хүн л гүйцэтгэж байна. Дээр нь тухайн компанийн эзнийг нэмэх хэрэгтэй.

Жижиг бизнес эрхлэгчийг тун олон янзаар нэрлэдэг. Агент, франчайз, капиталист, зөвлөх, хөрөнгө оруулагч, зохион бүтээгч, төлөөлөгч, бөөний худалдаачин, түнш, үүсгэн байгуулагч, үйлдвэрлэгч, хиропрактик, хуульч, зураач, уран барилгач, банкир, мужаан, инженер, жижиглэнхудалдаалагч, үсчин, будагчин, сантехникч, зоогийн газрын эзэн гэх зэргээр олон янзын нэр хайрладаг.

Жижиг бизнест амжилт гаргаж буй хүмүүс нийгмийн янз бүрийн давхаргынх байдаг. Дунд сургуулиа төгсч чадаагүй нөхөр, Харвардыг онц төгссөн, залуу, хөгшин, эрэгтэй, эмэгтэй, ядуу болоод баян тансаг амьдрал туулсан гээд түмэн жорын хувь заяа бүхий хүмүүс байдаг. Гэхдээ тэд үнэлэмжийг бий болгодог. Тэд гараа хумхих завгүй хөдөлмөрлөнө. Өдөрт хэдэн зуун бичиг, баримтан дээр гарын үсэг зурах хэрэг гарна. Тэд юуг ч эс хайхран өөрөө өөрийнхөө хувь заяаны төлөө зүтгэж яваа хүмүүс. Жижиг бизнес байгаа газар мөнгө эргэлддэг гэж дээр хэлсэн. Түүнээс гадна тэнд ухаан бас явж байдаг. АНУ-д л гэхэд жижиг бизнес л хамгийн их ажпын байрыг шинээр бий болгодог. Энд асар их санхүүжилт аявдаг Fortune 1000 компанийн ажилтнаас 14 дахин их патент оногддог юм.

Жижиг бизнес байгаа газар ажил жинхэнэ утгаараа буцалж байдаг. Жижиг бизнес эрхлэгч нэг өдөр Fortune 500 компанийн захирлын сарын дотор хийдэг ажлыг амжуулна. Том компаниас бас нэг ялгарах зүйл гэвэл жижиг бизнес эрхлэгч өөрөө борлуулалтаа хийнэ. Бас худалдаж авна. Зээл хөөцөлдөнө, тооцоогоо гаргана. Мөнгө авна, төлбөрөө хийнэ, шинэ санаа олно, өөрчлөлт хийнэ, бодлого шийдвэр гаргана, эрсдэлтэй алхам хийнэ. Энэ бүгдийг өдөр бүр хийдэг.

Жинхэнэ хат суусан жижиг бизнес эрхлэгч цалингаа хэрхэн тавих, түншлэгчтэйгээ хэрхэн тооцоо хийх, зээлээ хэрхэн гөлөх, асуудлаа хэрхэн шийдэх, орлогоо яаж нэмэгдүүлэх гээд түмэн бодолтойгоор шөнө орондоо ордог. Мөн яавал амжилтанд хүрэх вэ гэсэн бодолтойгоор босч ирдэг.

Их мөнгө. Жижиг бизнес. Ерөнхийлөгч Кальвин Кулиж нэгэнтээ “Америк бизнес. Энэ бол их мөнгө, жижиг бизнес хоёр юм” хэмээжээ.

Зохиолч: Жеффри Фокс, Орчуулагч: Д. Баасан

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг, Баялаг бүтээх