Амадэүс

Питер Шиффер (Зохиолч), Чинбаяр. О (Орчуулагч)
Амадэүс

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Монголын Орчуулагчдын Эвлэл Монголын Орчуулагчдын Эвлэл
Захиалгын код: MB2013092706
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99962-75-01-2
Нүүрний тоо: 152
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 1.3
Хүргэлтийн жин: 295 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

“Амадэүс” Монголын тайзнаа амилах болтугай!
Хүүхэд байхын л бяцхан Моцарт хүү авъяас чадвараараа бусдaacaa онцгойрч Хааны ордон болон Вена хотынхныг (цоглогхон ая дуугаараа уяраан баясгаж байсныг сонсоод өөрийн зрхгүй бахархах сэтгэл төрж байж билээ.

Тэгвэл Моцартын зохиосон аялгуу, аугаа дуурь тэргүүтнийг сонсоогүй, эсвэл нэрийг нь огт дуулаагүй соёлт хүмүүн энэ дэлхий дээр бараг үгүй болов уу. Гадаадын олон орны тайз юлон дэлгэцнээ олонтаа амилж, цаг цагийн узэгчдийг байлдан дагуулж ирсэн энэхүү гайхамшигт зохиолыг Питер Левин Шеффер зохиосон юм.

"Амадэүс” хэмээх алдарт жүжгээ анх бичих санаа түүнд 1979 онд буюу А.С.Пушкины “Бяцхан эмгэнэл”, “Моцарт ба Зальери” зэрэг зохиолоос сэдэвлэн бүтээсэн Н.А.Римский-Корсаковын дуурийг үзээд төрсөн гэдэг. Аугаа уран бүтээлийн үр нөлөө гэж энэ л гэлтэй. П.Шеффер 1926 оны тавдугаар зарын 15-нд Ливерпуль хотын нэгэн жүүд гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр 1958 онд 'Таван хурууны дасгал", 1964 онд “Нарыг ангуучилсан нь”, 1965 онд “Хар хошигнол”, 1973 онд "Эвкус”, 1979 онд алдарт "Амадэүс” жүжгийн зохиолоо бичсэн байна.

П.Шеффер хүү ихрийн өрөөсөн Энтонийн хамт Кэмбрижийн Тринити коллежид суралцаж байхдаа түүх судалдаг байжээ. Түүний бичсэн ихэнх жүжгүүд кино дэлгэцнээ амилсан нь чамгүй сайн авъяаслаг кино зохиолч болохыг нь харуулав.Кино зохиолч Питер Холл 1979 онд анх “Амадэүс’’-ийг тайзны бутээл болгож Лондон дахь Хатан хааны үндэсний театрт тавьж байсан түүхтэй.

Үүнээс хойш 1984 онд Чехийн кино найруулагч Милош Форманы найруулсан "Амадэүс" кино урлагийн ертөнцөд шуугиан тарьсан билээ.Питер Шеффер уг киноны зохиолыг бичсэн бөгөөд The Saul Zaentz кино компанийн нийт 160 минут үргэпжлэх кино ойjолцоогоор 18 сая ам.доллараар бүтсэн гэдэг. Чингээд зогсохгүй тус кино нь “Оскар”-ын найман шагнал хүртэж, нэр хүнд бүхий “Алтан бөмбөрцөг” шагналыг кино зохиолчдоо авчрав.

Өнөөдөр энэхүү сонгодог жүжгийн зохиолыг гартаа барин шимтэн уншиж буй эрхэм уншигч та ойрын ирээдүйд “Амадэүс” хэмээх алдарт жүжгийг Монголын тайзнаа хэрхэн амилахыг өөрийн нүдээр харж, сэтгэл оюунаа баясгах цаг тун ойрхон байгаа гэдэгт орчуулагч миний бие оггхон ч үл эргэлзнэм.

Уг жүжгийг анхлан эх хэлнээ хөрвүүлэх саналыг тавьж, хянан тохиолдуулсан эрхэм анд, найруулагч Б.Сүхээдээ уран бүтаэлийн арвин их амжилт хүсэхийн сацуу “Амадэүс"-ийг Монголын тайзнаа амилуулах чинхүү мөрөөдлөө биелүүлэхийг хүсэн ерөөе!

Эрхэмсэг Моцарт та Монголд тавтай морил!


Орчуулагч Ононгийн Чинбаяр

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: