Алис толин дотор аялсан нь

Луйс Кэррол (Зохиолч), Майдар. Н (Орчуулагч), Нарантуяа. Д (Орчуулагч)
Алис толин дотор аялсан нь

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013100801
Хэвлэгдсэн он: 2010
ISBN: 978-99962-70-63-5
Нүүрний тоо: 182
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.3 x 14.3 x 1.1
Хүргэлтийн жин: 350 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Энэ бол Цаг хугацаанаас ангид үлгэр. Хүүхдүүдээ ийм юм гэж байж болох уу?

Английн зохиолч, математикийн багш Луйс Кэрролийн энэхүү зохиол нь 20 дугаар зуунд хамгийн олон хэлээр орчуулагдсан хүүхдийн зохиолын нэг юм. Энэхүү зохиол нь хүүхдийн уран сэтгэмжийг жинхэнэ шалгасан, уран зөгнөлийг математик болон физикийн хуулийн хувиралт өөрчлөлтэй гайхалтай холбон бичсэн гэдэг.

Энэ бол шатрын хөлөг дээрх шидэт ертөнцийн тухай гайхамшигт түүх бөгөөд энд олон янзын зан ааштай Улаан ноён, хатан, Цагаан ноён, хатан улаан ба цагаан морьд хүү гээд сонирхолтой баатруудтай учрах болно.

Энэ зохиолыг жинхэнэ цаг хугацаанаас ангид үлгэр ч гэж нэрлэдэг байна. Энэ зохиолоос сэдэвлэсэн олон хүүхэлдэйн кино байдгаас гадна мөн олон төрлийн тоглоом ч бий билээ.

Харин зохиолч Луйс Кэрролийн жинхэнэ нэр нь Чарльз Дожсон юм. Тэрбээр 1832 онд найман хүүхэдтэй гэр бүлд мэндэлжээ. Тэр хамгийн шилдэг сурагч, бас оюутан байсан бөгөөд алдартай Оксфордын сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн байна.

1862 онд тэрбээр сургуулийнхаа хуулийн салбарын деканы өөрөөс нь давтлага авдаг байсан гурван охины хамт завиар аялж яваад ширүүн аадар бороонд цохиулж, нэг газарт түр саатжээ. Дээрх гурван охины дундах нь болох Алис багшаасаа ямар нэгэн үлгэр ярьж өгөхийг хүссэнд Дожсон багш Алис болон нулимсан цүнхээлд байх амьтдын тухай хөгжилтэй түүх ярьж өгчээ. Харин энэ түүх нь “Алис гайхамшгийн оронд аялсан нь” хэмээх зохиолынх нь эхлэл болсон бөгөөд Дожсон энэ зохиолоо Луйс Кэррол гэсэн нэрээр хэвлүүлсэнд маш их амжилт олж, шуугиан тарьсан гэдэг.

Ингээд Дожсон маань Алис охины гайхамшигт аяллыг үргэлжлүүлэн бичиж, 1871 онд “Алис толин дотор аялсан нь” номоо хэвлүүлжээ. Түүний эдгээр ном нь хүүхдийн утга зохиолын тухай үзэл санаа, ойлголтыг шинэчилсэн бүтээлүүд болж чадсан байна.

Манай ахмад орчуулагчид “Алис гайхамшгийн оронд аялсан нь” зохиолыг монгол хэлнээ орчуулж гаргасан ба өдгөө та бүхэн хоёр дахь бүтээлтэй нь танилцаж байна.

Зохиолч: Луйс Кэррол, Орчуулагч: Д. Нарантуяа, Н. Майдар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хүүхдийн шилмэл 108 зохиол, Өсвөр нас