Эмээг шар шувуу байхад

Тосико Кандзава (Зохиолч), Сүхбаатар. Б (Орчуулагч)
Эмээг шар шувуу байхад

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013100806
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99929-4-862-0
Нүүрний тоо: 128
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 1.0
Хүргэлтийн жин: 340 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Хүүхдүүдээ, эмээ чинь хэзээ нэгэн цагт ойн гүнд байх хөгшин царс модны хонгилд үүрэглэн суугаад үе үе “Хүү.., хүү-ү, хүү.. үүд...” хэмээн хашгирдаг хөгшин Шар шувуу байсан гэхэд итгэх үү? Тийм байсан байж тун магадгүй юм.

Ээ дээ... Энэ эмээ нар уу, тун адтай хүмүүс шүү дээ. Шар шувуу бүү хэл туулай, халуун жин, мэлтэлзсэн устай худаг, ихээ олон вагон араасаа чирсэн томоос том галт тэрэг байсан байгаа юм. Бүр хулгана хүртэл байсан гээч. Чи шүдгүй болсон, хөгшин, бөгтгөр, хараа муутай ч сайхан цайтай, бас ач, зээ та нарыгаа туйлаас хайрлан духан дээр нь үнэрлэдэг эмээгээ хоёр том үүдэн шүдээрээ мэрчихээд байдаг уртаас урт сүүлтэй хулгана байсан гээд төсөөлөөд үзээрэй. Хачин сонин санагдана даа.

Энэ бол үнэн шүү. Яагаад үнэн гэвэл хайртай ач, зээ нарынхаа төлөө эмээ нар бол юу ч болж чадах хүмүүс юм. Тэднийгээ баясган зугаацуулах гэж, ухаан санааг нь хөгжүүлэн, сэтгэл зүрхийг нь хайраар дүүргэх гэж л эмээ нар тийм ер бусын дүрүүдэд хувилдаг бөгөөд тэр адал сонин түүхээ та бүгдэд ярьж өгөхдөө та нартай хамт уран сэтгэмжийн гайхамшигт умбаад зогсохгүй өөрсдөө ч аль дал, наян жилийн тэртээд орхисон хүүхэд насандаа очдог байна.

Японы нэрт зохиолч Тосико Кандзава эмээгийнхээ яг ийм нэгэн сонин түүхийг бичжээ. Түүний эмээ бол хүүхэд бүхний эмээ л гэсэн үг. Учир нь хүүхэд бүхний эмээд байдаг тийм л онцгой сайхан шинжийг, зан аашийг, бас тэр янз бүрийн амьтад, эд зүйлд хувирч чаддагийг нь тэр энэхүү жижигхээн тууждаа бичсэн байна. Тийм болохоор л энэ тууж дэлхий даяар олон арван хэлээр орчуулагдаж,хүүхэд болгонд эмээгийнх нь ер бусын “ид шид”-ийг шинээр нээж өгчээ. Товчоор хэлбэл энэ бол хүүхэд багачуудад зориулсан шилдэг бүтээл юм.

Тосико Кэндзава 1924 онд Японы Кюсю аралд төрж, хүүхэд насаа Японы умардад байх Коккиода аралд өнгөрөөжээ. Японы их хотуудын нүргээнт амьдралаас алс холд, умардын уудам онгон, хатуу ширүүн уур амьсгалтай газар нутагт ан амьтад, уул ус, ой модон дунд Тосико хүү тоглож наадаж, уйлж дуулж өссөн нь түүний хувьд туйлын азтай сайхан хэрэг байв. Хожим уран бүтээлийнх нь гол сэдэв уулс, ан амьтад, ой мод, ус голууд байлаа. Бас тэр хүйтэн умард нутгийнхаа тухай их бичжээ.

Дэлхийн II дайн эхлэхийн өмнөхөн, 1937 онд Япон орон. бүхэлдээ хүнд аж үйлдвэрийн нүргээнд дөжирч, зэр зэвсэг ихээр үйлдвэрлэж, эр хүн болгон дайчин цэрэг болохоор шамдаж байх үед байгалд, хүмүүст хайртай Тосико хүү шал эсрэгээр Токиогийн Соёлын коллежид оржээ. Коллежоо 1943 онд төгссөн ч энэ үед ид дайн болж байлаа. Гитлерийн нацистуудын Европт өдөөсөн дайнд 20 гаруй улс татагдан орсон байсан бол Азид Япончуудын дэгдээсэн дайн хүрээгээ тэлж, Зүүн өмнөд Азийг бүхэлд нь хамраад, газар бүс хүний цус үерийн ус шиг урсаж, амь хөнөөгч сум мөндөр мэт асгарч байжээ.

Ийм үед Тосико Кандзава коллежоо төгссөн ч ажил олдохуйяа бэрх байв. Хожим тэр дахин мэргэжлээ сольж уулын инженер болжээ. Гэсэн ч эцсийн эцэст Умард нутагт олж авсан бага насных нь гайхамшигт дурсамжууд түүнийг зохиолч гэдэг ер бусын мэргэжилд хөтөлсөн байна. “Голын эрэг дээр”, “Ээ дээ ах минь” зэрэг олон сайхан бүтээл нь утга зохиолын асар баялаг өвтэй Японны ард түмний зүрх сэтгэлд хүрч, унших дуртай зохиолчдын нэг болжээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хүүхдийн шилмэл 108 зохиол