Хэйди охин

Жоханн Спайри (Зохиолч), Мандала. А (Орчуулагч)
Хэйди охин

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013100808
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-70-38-3
Нүүрний тоо: 168
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 1.0
Хүргэлтийн жин: 340 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Эелдэг, тусархуу Хэйди охины түүх. Нарны гэрэл хурц тодоор тусдаг, цэвэр цэнгэг агаар үргэлжид мөнхийн сэнгэнэж байдаг Альпийн өндөрлөг ууланд өвөөтэйгээ хамт Хэйди нэрт нэгэн жаалхан охин амьдардаг байжээ.

Гэвч охин дандаа тэр сайхан ууландаа өвөөтэй хамт ямаагаа хариулаад байхыг хүссэнгүй, хот руу явав. Яагаад тэр вэ, хүүхдүүдээ?

Монгол оронд маань ч Хэйди охинд учирсан шиг явдал олонтоо тохиолддог шүү дээ. Хэнтийн хөвч ойд, Алтайн их уулсын тагтад, эсвхүл Өмнийн их говийн цээлд хэн нэгэн охин, эсвэл хүү өвөө, эмээгийнхээ хамт амьдарч байгаа. Гэвч тэд ч мөн хот, аймаг, үгүй ядахдаа сумын төв рүү явцгаадаг шүү дээ. Яагаад гэвэл тэдгээр хүүхдүүдэд боловсрол хэрэгтэй. Сургуульд орж, эрдэм ном сурах хэрэгтэй.

Эрдэм боловсрол гэдэг хүүхдүүдийн та нарын хувьд хамгаас эрхэм зүйл. Тиймээс ч манай цэцэн билэгт ард түмэн “Насны багад эрдэм үз” хэмээн сургасан байдаг.

Энэхүү туужид гарах Хэйди охин ч мөн насны багад эрдэм сурахаар тоглож наадаж дассан их уулсаа, хариулдаг ямаагаа, хайртай өвөөгөө орхин хот сууринд ирнэ. Түүнд бүх юм шинэ, сонин бас заримдаа хачирхалтай байв.

Бас зөндөө олон сонирхолтой адал явдалтай учирна. Энэ зохиол бол өнгөрсөн зууны дэлхийн хүүхдийн уран зохиолын хамгийн шилдэг арван бүтээлийн тоонд орсон юм шүү. Та нарын хэн нэгд нь Хэйди охинд тохиолдсон шиг зүйл тохиолдож байв уу? Эсвэл найз нөхөд, ангийн чинь хүүхдүүдтэй тийм учрал таарсан ч байж болно.

Ингээд Хэйди охинтой хамт шинэ шинэ адал явдалд оролцоход бэлэн үү, хүүхдүүдээ.

Зохиолч: Жоханн Спайри, Орчуулагч: А. Мандала

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: