Алдагдсан цагийн үлгэр

Оюунчимэг. Д (Орчуулагч)
Алдагдсан цагийн үлгэр

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013100809
Хэвлэгдсэн он: 2012
Нүүрний тоо: 190
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.4 x 14.7 x 1.4
Хүргэлтийн жин: 370 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Хүүхдийн шилдэг үлгэр - зохиолоос дээжлэв.

Ш. Перро, X. Андерсен, Ах дүү Гриммээс эхлээд үе үеийн туршид үгийн урлагийн олон арван мастерууд хүүхэд багачуудад зориулан давтагдашгүй гайхамшигтай үлгэр түүхийг бүтээж, туурвиж иржээ. Тэдгээр зохиол бүтээлүүд аль хэдийнэ улс орнуудын хил хязгаарыг даван хальж, ирээдүй хойчдоо сэтгэл тавьдаг эцэг эх бүхэн, эх орон бүр хүүхэд багачууддаа төрөлх хэлээр нь орчуулан уншуулахыг эрхэмлэн үздэг болсон байна.

Энэхүү ботид хүүхдүүд та бүхэнд зориулан бичсэн дэлхийн хүүхдийн сонгодог зохиолчдийн шилдгийн шилдэг бүтээлүүд орлоо. Тухайлбал АНУ-ын нэрт зохиолч Л.М.Алкоттын “Жаалхан авхай нар” хэмээх шилдэг туужийг нь “Эрдэнэсийн сан - 108” цувралын эхний боть болон хэвлэгдсэнийг манай уншигч хүүхдүүд санаж буй байх.

Түүний нэгэн шилдэг үлгэр энэ номд орж байна. Мөн “Дээвэр дээр суудаг Карлсом" хэмээн туужийг бид бүгдээр мэднэ. Энэ түүхийг зохиогч Шведийн нэрт зохиолч Астрид Линдгрений мөн нэгэн шилмэл үлгэр энэ ботид бий. Үүнээс гадна Англиии зохиолч Дональд Биссет, Орос-Зөвлөлтийн зохиолч Е. Шварц, Финляндийн зохиолч Сакариас Топелиус, Английн Гримм хэмээн алдаршсан зохиолч, аман зохиол судлаач Жозеф Жекобс нарын зэрэг алдар цуутай зохиолчдын хүүхэд багачуудад зориулан бичсэн шилдгийн шилдэг үлгэрүүд ч орлоо.

Эдгээр зохиолууд нь хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медаль болон бусад шагналтай бүтээлүүд юм. Гэхдээ хамгийн том шагнал бол аль ч улс орны хүүхэд багачууд эдгээр зохиолуудыг бүхнээс илүү таашаан уншдаг нь юм.

“Хөх дэвтэр” хэвлэлийн газар

Орчуулагч: Д. Оюунчимэг

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хүүхдийн шилмэл 108 зохиол, Үлгэр