Соломон хааны эрдэнэсийн сан

Хаггард. Р (Зохиолч), Нямсүрэн. У (Орчуулагч)
Соломон хааны эрдэнэсийн сан

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013100901
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-7-039-0
Нүүрний тоо: 176
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.6 x 1.2
Хүргэлтийн жин: 350 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Соломон хааны эрдэнэсийн сангийн эрэлд

Хүн туулахын аргагүй цөлийн тэртээ байдаг эрдэнэсийн агуйд очихоор явсан дүүгээ эрж, Английн нэгэн баян эр хэсэг нөхдийн хамт явдаг билээ. Тэр эрдэнэсийн агуйд очих хүртлээ маш олон адал явдалтай учирна. Хүүхэд насанд ер бусын сонин сайхан адал явдал сонирхдоггүй хүн гэж ер үгүй биз. “Соломон хааны эрдэнэсийн сан”-г хадгалсан асар баялаг агуйг чи нөхдийн хамт оллоо гээд төсөөлөөд үз дээ.

Нэгэн зуу гаруй жил дэлхийн хүүхэд багачуудын хамгийн амтархан уншдаг энэхүү адал явдалт зохиолыг бичсэн Р. Хаггард нь 1856 онд Английн Норфолк гүнлэгт төрсөн. Хуульч, зохиолч, агрономич мэргэжилтэй тэрээр Льюис Кэрролл, Эдгар По нартай эн зэрэгцүйц дэлхийн адал явдалт уран зохиолын гол төлөөлөгч, фантаз буюу уран сэтгэмжит чиглэлийг үндэслэгч болж чадсан юм. Хуулийн сургууль төгсөөд Өмнөд Африкт хэдэн жил болсон нь хожим түүний зохиолын баатрууд болсон хүмүүсийн ихэнхтэй учруулжээ.

Англид эргэж ирээд зохиол бичихийн зэрэгцээ хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж байлаа. Мэргэжлийн шалгалт өгч өмгөөлөгч болсон хэдий ч тэрээр зохиол бичихийг илүүд үзэж байв.

Хаггард сэтгэлзүй, түүхэн, уран сэтгэмжит уран зохиолын төрлүүдээр бичиж багагүй амжилтанд хүрсэн юм. Өмнөд Африкийи адал явдлын тухай өгүүлсэн “Соломон хааны эрдэнэсийн сан” зохиол нь түүнд бүх дэлхийн алдар хүнд авчирчээ.

Хаггардын олон зохиолд дамнан гардаг гол баатар нь адал явдалд дурлагч, цагаан арьст анчин Алан Квотермейн билээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хүүхдийн шилмэл 108 зохиол, Адал явдалт