Бахархал ба бардамнал

Жейн Аустин (Зохиолч), Нямсүрэн. У (Орчуулагч)
Бахархал ба бардамнал

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013100904
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-7-044-4
Нүүрний тоо: 156
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.3 x 14.5 x 1.1
Хүргэлтийн жин: 320 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Английн уран зохиолын Тэргүүн хатагтай
Английн зохиолч, реализмын нэрт төлөөлөгч, гэр бүлийн буюу “хатагтай нарын роман”-ы үндсийг тавигч тэрээр 1775 онд Хемпширийн гүнлэгт төржээ.

Энгийн үйл явдлыг сэтгэлзүйн үндэслэлтэйгээр баатруудынхаа сэтгэлгээний нарийн онцлогоор уран егөөтэй илэрхийлдэг түүний олон зохиолууд залуу үеийнхний зайлшгүй унших ёстой шилдэг зохиолын тоонд багтсаар байдаг. Жейн Аустин одоо болтол английн уран зохиолын “Тэргүүн хатагтайн” сэнтийд заларсаар байгаа нь гайхаад байх зүйл огтхон ч биш ээ. Түүний уран бүтээлүүд хөгжингүй орнуудын их сургууль, коллежүүдийн сургалтын хөтөлбөрт зайлшгүй тусгагдсан байдаг.

Шашны номлогч эцэг нь эртний Кентийн удмын хүн бөгөөд өргөн их мэдлэгтэй байсан нь охины хожмын хувь заяанд ихээхэн нөлөө үзүүлжээ. Ээжийнхээ талаас нь мөн эртний сурвалжит удамтай Аустины ах дүү нар нийгмийнхээ тэргүүний шилдэг сэхээтнүүд байлаа.

Нэг эгч, зургаан эрэгтэй ах дүүстэйгээ ойр дотно харилцаж, тэднийхээ төлөө чин зүрхээ зориулдаг өгөөмөр сэтгэл нь түүнийг ийнхүү гэр бүлийн сэдэвтэй зохиолын шилдэг төлөөлөгч болгож чадсан байна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хүүхдийн шилмэл 108 зохиол