Аянгат даваа

Эмили Бронте (Зохиолч), Нямсүрэн. У (Орчуулагч)
Аянгат даваа

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013100910
Хэвлэгдсэн он: 2010
ISBN: 978-99962-70-42-0
Нүүрний тоо: 182
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.9 x 14.3 x 1.5
Хүргэлтийн жин: 350 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Эгч дүү гурван алдарт яруу найрагч, зохиолч бүсгүй

Бараг 200 орчим жил дэлхий даяар хамгийн их уншигдсан алдартай зохиолуудын нэг болох “Аянгат даваа” роман нь дөрвөн дэвтэр нүсэр зузаан роман билээ. Харин энэ удаад бид тэр том романтай богино хугацаанд танилцах боломжтой болж байна. Хүүхдүүд та нар хожим бүрэн эхээр нь, бүр эх хэлээр нь унших боломжтой болно гэдэгт ч итгэлтэй байна. Мөн энэ роман монгол хэлнээ бүрэн эхээрээ хэвлэгдэх буй за.

Энэхүү алдартай романыг зохиогч Эмили Бронте бол XIX зууны Английн утга зохиолын шилдэг төлөөлөгчдийн нэг бөгөөд эгч дүү гурван нэрд гарсан зохиолч, яруу найрагч бүсгүйчүүдийн дундах нь юм.

Том эгч Шарлотта Бронте нь /1816 - 1855/ хоёр дүүгээсээ урт насалсан буюу 39 насалж, тухайн үедээ английн нийгэмд жинхэнэ од болон гялалзаж, маш олон шүлэг зохиолыг нь европ даяар уншиж байжээ.

Харин энэ зохиолын эзэн Эмили Бронте нь /1818 - 1848/ 30-хан насалсан ба нэг л роман буюу “Аянгат даваа”-г бичсэн нь дэлхий даяар алдаршжээ. Тэрээр мөн гүн бодрол, гуниг хосолсон гайхамшигт олон шүлэг бичсэн юм. Дэлхийн сонгодог утга зохиолын сан хөмрөгт түүний шүлгүүд хүндтэй байрыг эзэлдэг. Эмилигийн үхэл ч жирийн биш бөгөөд ГОМ ахыгаа уушигны сүрьегээр өвчилж, харах ч хүнгүй болоод байхад ахыгаа асарч байгаад өөрөө мөн халдвар авч нас баржээ. Тэр үед уушигны сүрье өвчин нь өнөөгийн ДОХ мэт эмчилгээгүй өвчин байсан байна.

Бага дүү Анна ч / 1820 - 1849/ мөн л нэрд гарсан яруу найрагч агаад 29-хөн насалсан ч хоёр роман бичиж амжжээ. Тэрбээр эгч нараасаа илүү романтик өнгө аястай байсан ба эгч дүү гурвуул Английн сонгодог утга зохиолын эхэн үеийн хамгийн шилдэг төлөөлөгчид юм.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: