Аз жаргалтай ханхүү

Оскар Уайльд (Зохиолч), Оюунчимэг. Д (Орчуулагч)
Аз жаргалтай ханхүү

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013100915
Хэвлэгдсэн он: 2012
Нүүрний тоо: 172
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.6 x 1.0
Хүргэлтийн жин: 260 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

ХАЙР ЭНЭРЭЛ ХҮНИЙГ A3 ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ
Английн нэрт зохиолч О.Уайльд 1856 онд төржээ. Оксфордын Их Сургууль төгсөж, шүлгийи түүвэр гаргахын зэрэгцээ гүн ухаан, ёс зүй судалж, олон арван шинжлэх ухааны өгүүлэл бичиж байлаа. Уайльдын бүх зохиолуудад нэвт шингэсэн байдаг зүйл нь хувиа бодохын эсрэг бүх нийтийн сайн сайханд тэмүүлэх үзэл санаа билээ. Уламжлалт дарлал мөжлөг, ядуурал хоосролын эрээ цээргүй ёс зүйтэй тууштай тэмцэгч тэрбээр өөрөө туйлын чөлөөт сэтгэлгээтэй нэгэн байж, үүнийхээ төлөө шоронд хүртэл сууж байжээ.

“Аз жаргалтай ханхүү” болон бусад сургамжит өгүүллэгт нь хайр энэрэл, хүмүүнлэг үзэл гүн бат шингэсэн байдаг.

Өвчтэй хүү, ажилдаа дарагдсан оёдолчин эх, зохиолоо зарж чадалгүй ядуу зүдүү амьдарч байгаа зохиолч гээд олон хүнд Аз жаргалтай ханхүү өөрт байгаа эрдэнэсээ сэтгэл харамгүй түгээдэг. Дулаан орон руугаа буцаж явсан бяцхан хар тодол түүнд тусалсаар эцэст нь хөлдөж үхнэ. Гэвч Бурхан тэднийг хайр ивээлдээ багтаан, диваажингийн цэцэрлэгт аваачдаг.

Энэ номонд орсон “Гургалдай ба сарнай”, “Аварга биет, жаал хүү хоёр”, “Оддын хүү” өгүүллэгүүдэд ч мөн хүний аз жаргалын үндэс нь хайр энэрэл байдаг тухай өгүүлжээ.

Орчуулагч Д. Оюунчимэг
“Хөх дэвтэр” хэвлэлийн газар

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хүүхдийн шилмэл 108 зохиол, Өгүүллэг