Зүгээр л үлгэрүүд

Киплинг. Р (Зохиолч), Сүрэнжаргал. Д (Орчуулагч)
Зүгээр л үлгэрүүд

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013100917
Хэвлэгдсэн он: 2012
Нүүрний тоо: 132
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 1.0
Хүргэлтийн жин: 300 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Маугли хүүг ширэнгэн ойгоос хөтөлж ирсэн хүн

Ширэнгэн ойн Шаалуу хүү Мауглийг мэдэхгүй хүн өдгөө үгүй биз ээ. Хүний ертөнцөд мэндэлсэн ч онгон байгалийн зэрлэг амьтдын гэр бүлд өссөн хүүгийн адал сонин явдлыг анхлан өгүүлэгч нь Нобелийн шагналт Английн их зохиолч, яруу найрагч Ричард Киплинг юм.

Тэрбээр 1865 онд тухайн үед Англи улсын колони орон байсан Энэтхэгийн Бомбей хотод төрж, таван нас хүртлээ Энэтхэгт байжээ. Р. Киплинг хүүхдүүдэд зориулан олон гаймшигтай богино үлгэр түүх, шүлэг зохиол бичсэн бөгөөд зохиол бүхэн нь 100 гаруй жилийн туршид хүүхдийн хамгийн шилдэг бүтээлүүдийн тэргүүнд бахархалтайгаар залагдсаар байна.

Р. Киплинг хүн төрөлхтний оюуны санг баяжуулсан хурц тод, цэцэн цэлмэг яруу найраг, амьдралын үнэнийг уран сайхнаар нээн үзүүлсэн тууж, тэмдэглэл олныг туурвисан учир Нобелийн шагналыг 1907 онд хүртжээ. Түүний тухай зохиолч Хенри Жэймс “Миний л мэдэхийн Ричард Киплингээс өөр суу билгийг төгс цогцлоосон зохиолч алга” хэмээн өгүүлж байжээ.

Р. Киплингийн зохиол бүтээлтэй та бид аль 1950-иад оны сүүл үеэс эхлэн эх хэлээрээ танилцсан бөгөөд “Шаалуу хүү Маугли”, “Зааны тугал” зэрэг үргэлжилсэн үгийн бүтээлүүд нь манай оронд хэдэнтээ хэвлэгдэн гарсан юм. Мөн их гүүш, соён гэгээрүүлэгч М. Цэдэндорж цөөнгүй шүлгүүдийг нь орчуулан монголчуудынхаа оюуны хүртээл болгож байжээ.

Энэхүү амьтдын тухай сургамжит үлгэрүүд нь түүний хүүхдэд зориулсан шилдэг бүтээлүүдийн нэг билээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: