Панчатантра

Нямсүрэн. У (Орчуулагч)
Панчатантра

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013101002
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-99962-70-36-9
Нүүрний тоо: 160
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.0 x 14.4 x 1.3
Хүргэлтийн жин: 330 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 5,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Эртний Энэтхэгийн сургамжит үлгэрийн алдарт цоморлиг

Эртний Энэтхэгийн санскрит утга зохиолын нэгэн оргил “Панчатантра” буюу “Таван сургамж” хэмээх энэ алдарт бүтээл нь 1600 гаруй жилийн тэртээ зохиогдсон ба Монголын эртний их мэргэд гүүш нар хэсэгчлэн орчуулж ирсэн ба 1971 онд бүрэн монголчилсон байна.

Энэ зохиолын баатруудын олонхи нь амьтад байдгаараа онцлоготой бөгөөд тэдгээр амьтдын зан, үйлээр төлөөлүүлж хүний өдөр тутмын амьдралаас эхлэн төр улсын ярвигтай хэцүү явдлууд дахь дэг журам, ёс суртахууныг олон талаас нь энгийнээр тайлбарлан таниулж, сургамжилжээ. Мөн үлгэр бүхэн нэгэн сургаальт санаа илэрхийлж, шүлгээр үйл явдлынхаа тэрхүү сургаалийг илэрхийлсэн байдаг.

Одоо хүүхдүүд та бүхэн хуудсыг нь сөхөж буй энэ ном бол тэрхүү олон арван үлгэрүүдээс дээжлэн сонгож, бага насны хүүхдэд ойлгогдоход амар хялбар болгон хураангуйлан найруулсан хувилбар нь юм. Хожим нь та бүхэн бүрэн эхтэй нь танилцана буй за.

Бид эртний Грекийн алдарт ёгт үлгэрч Эзопыг сайн мэднэ. Түүний ёгт үлгэрүүд нь Грек, Ром болоод өрнийн утга зохиолд үлэмжхэн нөлөө үзүүлсэн лугаа адилаар “Таван сургамж” зохиол нь Хятад, зүүн өмнөд Азийн орнуудын утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн утга зохиолд ч жинтэй байр суурьтай байдаг.

Энэ зохиолын хамгийн анхны орчуулга нь 570 онд Иранд хийгдэж байсан ажээ. Харамсалтай нь энэ орчуулга өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэнгүй. VIII зууны үед хийгдсэн араб орчуулга нь ойрхи дорнодын бүхий л улс орноор таржээ.

XI зууны үед славян үндэстнүүдийн дунд гэхчилэн цааш цааш дэлгэрсээр нийт 60 гаруй хэлнээ 200-гаад удаа орчуулагдсан байна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хүүхдийн шилмэл 108 зохиол, Үлгэр